БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд:

  1. иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  2. эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг;
  3. хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  4. гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт /гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тохиолдолд/

Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд:

  1. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
  2. газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/;
  3. кадастрын зураг /эх хувиар/;
  4. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/;
  5. газрын төлбөр төлсөн тухай баримт;
  6. талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  7. газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг гэрээнд тусгасан байна/;
  8. хэрэв хамтран эзэмшигчид байгаа бол тэдгээрийн иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;

хэрэв эзэмшиж буй газраа бусдад хэсэгчлэн шилжүүлж байгаа бол кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээг тавьсан тойм зураг.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд:

  1. газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
  2. талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  3. газрын төлбөр төлсөн тухай баримт;
  4. хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад  өөрчлөлт оруулах тохиолдолд:

  1. иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  2. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
  3. газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/;
  4. кадастрын зураг /эх хувиар/;
  5. газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/;
  6. газрын төлбөр төлсөн тухай баримт;

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд:

  1. иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
  2. газрын төлбөр төлсөн тухай баримт;
  3. үрэгдүүлсэнийг нотлох баримт;
  4. эрхийн гэрчилгээний үнэ төлсөн баримт
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР