ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

                                                 ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАРЛАЛ

 

     Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/135 дугаар захирамжийн дагуу Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс аялал жуулчлалын зориулалтаар  1000 м-аас  2 газар,  4000 м2 -аас  3  газар, 2000 м-аас 3 газар, нийт 8 газрыг  дуудлага худалдаа явуулах зарчмаар эзэмшүүлнэ.

Дуудлага худалдааны хэлбэр: Танхимаар

Дуудлага худалдааны анхны үнэ: Газрын хэмжээнээс хамааран                             2.500.000 -10.000.000 төгрөгийн хооронд байна.

Дэнчингийн хэмжээ: Газрын хэмжээнээс хамааран 250.000  -  1000.000 төгрөгийн хооронд байна.  /Дэнчин тушаах дансны дугаарыг бүртгэл явагдах өдөр газрын даамлаас авна./

Дуудлага худалдаанд оролцогчдын материалыг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 9:00 цагаас эхлэн 03-ны өдрийн оройн 05 цаг 00 минут хүртэл хүлээн авна.

Ирүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар.
  • Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  холбогдох маягтын дагуу гаргасан байх /Газрын даамлаас авах /
  • Дэнчин төлсөн баримт.
  • Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг төлсөн баримт. 12500 төгрөг төлөх данс: 100020000941

    Дуудлага худалдааг Өлгий сумын Засаг даргын тамгын газарт  2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр танхимаар  4:00 цагаас 05 :00 цагийн хооронд  комисс зохион байгуулан явуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mle.mn/zar/3092, http://www.bayan-olgii.gazar.gov.mn/ цахим хаягаас авна уу

 

                                                 Лавлах утас:      99424975,  99400077

                            Баян-Өлгий  аймгийн өлгий сумын засаг даргын тамгын  газар

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР