3 БАЙГУУЛЛАГАД ХАМТРАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2018-09-17

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтарсан "Барилгын угстралтын болон барилгын материалын үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад барилга угсралтын ажил болон түүний талбайн орчны аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдалд болзошгүй осол аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт хийх удирдамж"-ийн дагуу боржин чулуун үйлдвэрлэгч "Балбалтас" ХХК, тоосго үйлдвэрлэгч "Тэнэгэр алтан тоосго" ХХК,  "Өлгий цемент" ХХК, хөөсөнцөр үйлдвэрлэгч "Рус кристал" ХХК, төмөр бетон нүхтэй хавтан, тоосго үйлдвэрлэгч "Агайын" ХХК, "Өлгий хөөс" ХХК, "Алтайн алтан орд" ХХК, гүйцэтгэж байгаа "30 айлын орон сууц", иргэн Б.Гылымханы 15 айлын орон сууц, иргэн А.Баймураны 4 давхар хувийн орон сууцны барилгын угсралтын ажлыг 2018 оны 08 дугаар сарын 23-24-нд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрүүлэв.

1. Тохиролын гэрчилгээгүй: "Балбалтас" ХХК, "Өлгий цемент" ХХК, "Агайын" ХХК.

2. Тусгай зөвшөөрөлгүй: "Балбалтас" ХХК, "Өлгий цемент" ХХК, "Агайын" ХХК, "Тэнэгэр алтан тоосго" ХХК.

3. "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй: А.Баймураны 4 давхар хувийн орон сууц".

4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу цахилгаан хэрэгслүүд нь ил задгай, тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, хашаа хамгаалалт байхгүй, ажлын хувцасгүй, орчны тохижилтгүй барилгын тухай хуулийн 19.1.4, 26.1.1, 43.1.4, Барилгын дүрэм БД 12-105-07, БД 12-101-05 тус тус заалтуудыг зөрчсөн байна. 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР