ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН “УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-02-25

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга нарын ээлжит зөвлөгөөн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны ХБГХБХЗГ-ын дарга Б.Гүнболд, ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, орлогч дарга А.Батбаяр, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газрын албаны дарга  нар оролцлоо.  

Зөвлөгөөний үеэр идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллан 2018 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрууд, шилдэг менежер, шилдэг мэргэжилтэн, шилдэг сумын даамлуудад  Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар шагнал гардууллаа.  

Шилдэг байгууллага:  

                 I.       байр - Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга Э.Чагнаадорж/

                 II.    байр - Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /дарга Н.Мөнхбаяр/

                 III.    байр - Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар   /дарга Э.Баярхүү/

 “Шилдэг ажил”:

·      Нийслэлийн газрын албаны хийж хэрэгжүүлсэн “Иргэдийн оролцоотой  амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Газар чөлөөлөлтийн ажил”

·      Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлсэн “Иргэдэд зориулсан ухаалаг Цахим бүтээгдэхүүн апликейшн”

 “Шилдэг менежер”:

·      Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун 

·      Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж

“Шилдэг мэргэжилтэн”:

                  ·      Сүхбаатар дүүргийн газрын албаны ахлах  мэргэжилтэн Э.Түвшинбаяр

                  ·      Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ГЗБТөлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Алтанцэцэг

“Шилдэг газрын даамал”:

                 ·       Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Газрын даамал З.Мөнхжаргал

                 ·       Хэнтий аймгийн Дадал сумын Газрын даамал Х.Саранчимэг

                 ·       Увс аймгийн Өмнөговь сумын Газрын даамал Ц.Пүрэвсүрэн

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР