САЙН ҮЙЛСИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАВ.

2019-06-04

Цэргийн гавьяаны одонт Д.Намнангийн нэрэмжит Хилийн 0165 дугаар ангийн Захиргаа хүний нөөцийн тасгийн ахлах офицер, ахмад н.Ганчимэгийн санаачилгаар ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран сайн үйлсийн аяны хүрээнд нэгэн өрх гэрийг аз жаргалаар бялхааж, иж бүрэн тавилгатай, 5 ханатай өргөө цагаан гэртэй болгов. 

Өргөө цагаан гэрийг тус 0165-р ангид тасралтгүй 24 жил үр бүтээлтэй, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, олны хайр хүндлэлийг хүлээсэн, эхнэр 4 хүүхэдтэй н.Ренчиннацагт гардуулсан юм. 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР