21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-01-29

Аймаг, нийслэлийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх 9 өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдаж 2020 оны 01 дүгээр сарын 15-24-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн хүрээнд сургалт орлоо. Үүнд:

·         Геодезийн цэг, тэмдэгтийн мэдээллийн сан бүрдүүлэх;

·         Хаягийн мэдээллийн сангийн шинэчлэлт;

·        1:1000-ны масштабтай байр зүйн зураг, газар доорх, дээрх шугам сүлжээний мэдээллийн шинэчлэлт;

·         Газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэлт;

·         Газар зүйн нэрийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах;

·         GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах;

·         Төрийн болон албаны нууцын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж өгөх.

Сургалтын үр дүнд мэргэжилтнүүд харьяа аймаг, сумын хаягийн зураг, мэдээллийн сангийн өгөгдлийг нягтлан шалгаж, засварлах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр суурилуулсан 9760ш геодезийн байнгын цэг, тэмдэгтийн мэдээлэл, бүх аймаг, сум, томоохон суурингийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зураг, инженерийн дэд бүтцийн мэдээллийг Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн геопорталаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдүүлэх өгөгдөл бэлтгэх мэдлэг авч батламж гардаж авлаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР