Барилгын салбарын ХАБЭА-н сарын аяныг 2020 оны 04-р сарын 01-ээс 04-р сарын 31-нийг хүртэл ГХБХБГ-аас зохион байгуулж байна.

2020-04-10

Уг сарын аяны хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Морин сувд” ХХК-ийн ИТА болон ажилчдад барилгын талбай дээр 2020 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр “ХАБЭА-2020”  арга хэмжээг БХБХ-ээс зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг ГХБХБГ-ын дарга К.Болат нээж үг хэлсэн бөгөөд 2020 онд барилгын салбарт 73 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ төлвлөгдсөн. Үүний нэгэн 100 ортой аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгын угсралтын ажил юм. Уг ажлыг УИХ-ын гишүүн, БХБСайд Х.Баделхан болон аймгийн Засаг дарга А.Гылымхан нарын дэмжлэгээр төсөв нь батлагдсан юм. Дээрх арга хэмжээнүүдийг цаг хугацаанд багтааж, чанарын өндөр төвшинд гүйцэтгэхэд ХАБЭА-н талаарх хууль тогтоомж, стандартыг хангах, ажилтан, албан хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, бусад ААНБ-д үлгэр жишээ үзүүлэх талаар  “Морин сувд” ХХК-ийн ИТА болон ажилчдыг уриалсан ба дэлхийн улс оронд тархаад байгаа коронавирустэй холбогдолтой ЭМЯ, бусад мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгсөн зөвлөмжийг мөрдөж ажиллахыг сануулсан болно. 

БХБХ-ийн дарга Х.Асхар манай улс 2012 оноос 4-р сарын 1-ээс 31-ийг хүртэл хугацаанд ХАБЭА-н сарын аян өрнүүлж, тус аяны хүрээнд хууль тогтоомжийг сурталчлах, барилгын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс болон ажиллах чадвараа түр, эсхүл бүрэн алдахаас, хүний алтан амь насанд аюул учруулах хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, сургалт, сурталчилгаа зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж ирснийг уламжлал болгож 2020 оны Улсын төсвийн хөрөнгөөр 24, ОНХС-ийн хөрөнгөөр 70  нь төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсан тухай танилцуулж, “Морин сувд” ХХК-ийн ИТА болон ажилчдад БУА-ыг явуулах явцад “ХАБЭА-2020” сарын аяны дагуу зохион байгуулсан ажилд идэвэхи санаачилгатай оролцож байгаадаа өөрийн зүгээс болон хамт олны зүгээс баярлан талархаж байгаагаа илэрхийлэв. Цаашдаа хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд уялдуулан ажлын цагийн хуваарь гарган тухай өдөр зөвхөн ажил гүйцэтгэх ажилчдыг талбайд оруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах, барилгын үйлдвэрлэлд аваар осол гаргахгүй ажиллахыг зөвлөв.

“Морин сувд” ХХК-ийн ХАБЭА-н хариуцсан инженер н.Мурат нь “ХАБЭА-2020” сарын аяны хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллах, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангаж, мэргэжлийн байгууллагуудын зүгээс тавьсан шаардлагуудыг тухай бүр биелүүлэхийг уриалав. 

Барилгын талбайн зохион байгуулалтыг эхнээсээ зөв төлөвлөж ажиллах

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР