Цахилгаан шугам сүлжээний газар, Мэдээллийн холбооны сүлжээний ТӨК, НААҮ-ний СУАТ ХХК, “ЭрчимБӨ” ХК-иудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

2018-02-09

Газар хөдлөлийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд хийгдсэн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн санг Баян-Өлгий аймгийг “Геоценоз” ХХК гүйцэтгэн БХБЯ-д хүлээлгэн өгсөн тул уг ажлыг цаашид баяжилт хийж өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллахыг БХБЯ-наас үүрэг болгосон байна. Иймээс хангагч байгууллагууд болох: НААҮ-ний СУАТ ХХК-ийн ерөнхий инженер Б.Мухтар, “ЭрчимБӨ” ХК-ийн дэд дарга А.Бейбит, Мэдээллийн холбооны сүлжээний ТӨК-ийн ерөнхий инженер Р.Шопанбек, Цахилгаан шугам сүлжээний газрын инженер А.Мерей, ГХБХБГ-ын дарга К.Болат, БХБхэлтсийн дарга Х.Асхар, Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Тамырлан нар уулзалтад оролцов. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан уулзалтад хангагч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан санал, бодлоо солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР