Аймгийн хэмжээний зураг төсөл хийх барилгын инженерүүдтэй уулзалт зохион байгууллаа.

2018-02-13

2018 оны 02-р сарын 13-ний өдөр Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын албаны өрөөнд газрын дарга К.Болат, БХБХэлтсийн дарга Х.Асхар, Ерөнхий архитектор Г.Мандат, Инженерийн дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Тамырлан нар аймгийн хэмжээний зураг төсөл хийх барилгын инженерүүдтэй уулзалт зохион байгуулж санал, бодлыг нь сонслоо. Уг уулзалтаар дараах шийдвэрийг гаргав. Үүнд:

1.Зураг, төсөв боловсруулах холбоо, Төрийн бус байгууллага байгуулах;

2.Аймгийн зураг төсөвчин нарт төсөв хийхэд дэмжлэг үзүүлэх;

3.Зураг төсөв хийх, бэлтгэх сургалтад хамруулах сургалтыг аймагт төвд зохион байгуулах;

4.Төрийн болон төрийн бус байгууллагын уялдааг сайжруулан ажиллах ажил зохион байгуулах.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР