ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ТУХАЙ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2020-03-31

Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1-дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах  журам”-ын дагуу явуулна.

              Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа: 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр /Улаанбаатарын цагаар/ өглөөний 09 цаг 00 минут 00 секундээс эхлүүлж 17 цаг 00 минут 00 секунд хүртэл үргэлжилэх бөгөөд Дуудлага худалдааны үнийн санал авах хугацаа нь тухайн өдрийн 15 цаг 00 минут 00 секунд хүртэл байна. Энэ хугацаа дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол Дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана.

Мөн энэ хугацаанд үргэлжилсэн дуудлага худалдааны үнийн саналыг өдрийн 17 цаг 00 минут 00 секундэд зогсоож, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулж, дуудлага худалдааг зогсоож энэ тухай оролцогч тус бүрт газрын биржийн цахим системээр дамжуулан мэдэгдэнэ.

       Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: 2020.04.25 – 2020.05.01-ны өдрийн өглөө /Улаанбаатарын цагаар/ 08 цаг 30 минут хүртэл байна. Дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд газрын цахим биржийн www.mle.mn хаягаар орж, хүсэлт гаргахдаа тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага уг программд бүртгүүлсэн байх шаардлагатай.

Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлж оролцоно. Үүнд:

  1. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  2. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд иргэний болон тухайн аж ахуйн нэгж, байгууллагад олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  3. Дэнчин төлсөн баримт:  Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний төгрөгийг Төрийн сан банкны 100021300914 тоот дансанд ,
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасны дагуу төлсөн тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг төрийн сангийн 100020000941 тоот дансанд тус тус төрийн банкаар дамжуулан тушаана.

     Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрын цахим биржд www.mle.mn веб сайтаар орж нэвтрэх эрхээр  дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлэхдээ байнгаа ашиглаж байгаа И-мэйл хаягаа зөв оруулж, дэнчин тушаасан баримтанд харилцах банк, дансны дугаараа заавал бичнэ.  

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/ хаягаар  2020 оны 05 дугаар сарын  01-ны өдөр  уг газрын  дуудлага худалдааг  ажлын хэсэг зохион байгуулан явуулна.                                                                                                                    

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayan-olgii.gazar.gov.mn цахим хуудас болон  99433941 утаснаас  лавлана уу.                                                                                   

                     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР