Баян Өлгий аймгийн Барилгын материалын лабораторийн товч танилцуулга

       Барилга, Хот Байгуулалтын Яамны Газрын харилцаа барилга хот байгуулалтын Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь импортын болон дотоодын барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний шинж чанарыг Монгол улс, олон улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу орчин үеийн лабораторийн шинэ техник, технологи, багаж тоног төхөөрөмж ашиглах замаар судлан шинжилж, үнэлэмжийг үнэн зөв, өндөр магадлалтай тогтоон тодорхойлох  зориулалт бүхий тоног төхөөрөмжөөр тоноглосон улсын лаборатори юм.

      Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн “Үйлдвэржилтийг дэмжих” зорилтын хүрээнд Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Сургалт, Судалгаа, Хөрөнгө Оруулалт, Барилга Захиалагчийн Албаны 2012.08.07-ны өдрийн 1/425 тоотоор ирсэн барилгын материалын сорилт шинжилгээний 3 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, угсарч, суурилуулж 2013 онд лабораторийн бэлтгэл ажил хангагдаж  2013 оны 9-р сараас эхлэн үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж байна. 

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

 

Тоног төхөөрөмж

Зориулалт

1

Конусан суулт тодорхойлогч

Бетон зуурмагийн хэвлэх, харьцангуй урсамтгай ба хөдөлгөөнт чанар тодорхойлно

2

Бат бэх тодорхойлогч пресс

Бетон, тоосго, барилгын материалын бат бэхийг шалгах пресс

3

Шүгшүүрийн ком

Шигшигч аппарат

Элс, хайрга, дайрга болон бусад материалын ширхэгийн бүрэлдэхүүн тодорхойлно

4

Штангенциркуль

 

5

Жин

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР