ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 6 дугаар сарын 25– ны өдөр

Дугаар 152

Газрын төлбөрийн тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарь”– ийг 1 дүгээр хавсралтын ёсоор, “Хот тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг”– ыг 2 дугаар хавсралтын ёсоор, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн 1 гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн доод хязгаар”– ыг 3 дугаар хавсралтын ёсоор, “Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 291-р тогтоолоор 4-р хавсралтыг нэмсэн/

2. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн газрын харилцааны алба, албан тушаалтан, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан ажилтанд газрын төлбөрийн асуудлыг эрхлүүлэхээр тогтоосугай.

3. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан газрын төлбөрөөс орох орлогын зохих хувийг төв, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд П. Цагаан, Байгаль орчны сайд Ц. Адьяасүрэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

4. Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээний нэгээс дээш тойрогт дэвсгэр нутаг нь багтаж байгаа сумдыг аль их талбай хамарсан тойрогт нь оруулж тооцож байхаар тогтоосугай.

5. Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан- уул дүүрэгт болон хоёр буюу түүнээс дээш сумын нутаг дэвсгэрийг дамжсан газар эзэмшигч, ашиглагчийн газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн төсөвт бусад орлогыг сум, дүүргийн төсөвт оруулж байхаар тогтоосугай.

6. Газрын төлбөр ногдуулах аргачилсан зааврыг энэ оны 7 дугаар сарын эхний хагаст багтаан батлан гаргаж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд Ц. Адьяасүрэнд даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улаанбаатар хотын газрын үнэлгээ, газар ашигласны төлбөр тогтоох тухай“ БНМАУ- ын Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 26– ны өдрийн 136 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН

Байгаль Орчны сайд Ц. АДЬЯАСҮРЭН

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГЕОДЕЗИЙН СОЛБИЦОЛ, ӨНДӨР ТУСГАГИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООГ БАТЛАХ ТУХАЙЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ АРГАЧЛАЛ, ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ АЖЛЫН ҮНЭЛГЭЭЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙГАЗРЫН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙДүрэм батлах тухай /барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл олгох дүрэм/Дүрэм батлах тухай /БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ/ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналт тавих дүрэм Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журамБарилга байгууламжийн ашиглалтын дүрэмТөрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухайБарилгын ажлын захиалагчийн дүрэм
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР