ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ АРГАЧЛАЛ, ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ / Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ/

2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 103

Газрын тухай хуулийн 24.3, 58.8-д болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. “Газар зохион байгуулалтын ажлын үнэлгээ”-г 1 дүгээр хавсралт, “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээ”-г 2 дугаар хавсралт, “Иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлал”-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .

(1,2 дугаар  хавсралтыг 2009-06-17-ны өдрийн 175-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үнэлгээ батлах тухай” Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 119 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР