“БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2024” ОРХОН АЙМАГТ БОЛЛОО
Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2024” салбарын нэгдсэн арга хэмжээ Орхон аймгийн Уурхайчин соёлын төвд /2024.04.05-ны өдөр “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа” уриан дор зохион байгууллагдлаа.
Зөвлөгөөнд Төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 113 мэргэжилтнүүд, aймаг нийслэлийн ерөнхий архитектор, барилгын салбарын инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарын аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох нийт 400 гаруй хүн оролцлоо.
Зөвлөгөөнөөр “Барилга, хот байгуулалтын салбарт баримталж буй бодлого-бүсчилсэн хөгжил”, “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, цахим шинэчлэл”, “Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалт”, “Орхон аймгийн бүтээн байгуулалт, аюулгүй орчин, цаашдын чиг хандлага”, “Аюулгүй барилга, аюулгүй орчин”, “Олон Улсын Фидик-ийн жишиг гэрээний онцлог” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Зөвлөгөөний төгсгөлд гарсан саналуудыг нэгтгэн багцалж, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэл, үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж гаргалаа.