ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН 92 ДУГААР ТОГТООЛЫН 2 ДУГААР ХАВСРАЛТААР БАТЛАГДСАН “ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ” ЭРХ ЗҮЙН НЭГДСЭН СИСТЕМД БАЙРШЛАА.

2024-04-15

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам" 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын 92 дугаар тогтоолоор 21 жилийн дараа анх удаа шинэчлэгдэн батлагдсан талаар бид та бүхэнд саяхан мэдээлж байсан.

Тэгвэл уг журам өнөөдөр /2024.04.15/ “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем”-д /www.legalinfo.mn/ байршлаа.

Уг журмаар газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гүйцэтгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

Та Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-тай дараах линк дээр дарж танилцана уу:

 

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17089858830931&showType=1&fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1Ev-1iAvT_TDVSxE2uGU_WBVD23S5VfwB5E2TQiB-6QJa8euDdUpW1s4g_aem_ATuKn0WhfdtyL88Kwi0Mx_MGvtwRdv9offsHh9XOYWx1ErmOYcoDbG3yg9_-RquMKLeX902mMKNbpyafSq6xBz00

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР