Иргэн, хуулийн этгээдийн анхааралд!!!

2024-04-20
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 04-р сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалаар “Хариуцлагатай газрын харилцаа ” аяныг 2024 оны 04-р сарын 01-ний өдрөөс 5-р сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Тус аян нь салбарын хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлах, газрын зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, төрийн хяналт шалгалтыг иргэдэд ойлгомжтой болгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас газар түүний хөрсөнд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой.
Энэ хүрээнд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,3 27,4 дэх заалтуудыг зөрчиж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хашаа сунган ашиглаж байгаа иргэдийн хашааг чөлөөлөх ажил хийгдэж байна.
Газрын зөрчилтэй тохиолдолд газраа барьцаалах, бусдад эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, талбайн хэмжээг өөрчлөх, хугацаа сунгах, гэрчилгээ нөхөн авах, хэсэгчлэн шилжүүлэх, нэгж талбар нэгтгэх г.м газартай холбоотой үйлчилгээг авах боломжгүй болно.
Иймд иргэд та бүхэн өөрт олгосон газрын хил заагийг эрх бүхий компаниар тэмдэглүүлэн зөвшөөрөгдсөн газарт хашаа татан үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР