“ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ТАНИЛЦУУЛЛАА.

2024-11-13

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Баруун бүсийн аймгийн Засаг даргын тамгын газар болон агентлаг, байгууллага,  сумдын төрийн албан хаагчдын дунд цахимаар тус төлөвлөгөөг танилцууллаа. 

Уг арга хэмжээний үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл хийлээ.

Тус цахим сургалтад ГХБХБГ-ын 13 албан хаагч хамрагдлаа.

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР