Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4200 м3/ хоног хүчин чадалтай бохир усны цэвэрлэх байгууламжийн барилга
2024-06-10






Баян-Өлгий аймагт Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 4200 м³/хоног хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр баригдаж байгаа ба уг цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн ажил 2023 оны 8 сараас эхэлсэн бөгөөд 2024 оны 12 сард багтаан дуусгах гэрээтэй төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан ажлын хэсэг орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ба ээлжит хуралаа 2024 оны 05-р сарын 31-ний өдөр цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэлийн явц байдал, цаашид анхаарах асуудал болон Өлгий сумын хүн амын өсөлт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүний хүрээнд төлөвлөгдөж буй болон шинээр баригдаж буй үйлчилгээний болон орон сууцны барилгууд, мөн жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүд саналаа солилцов.
Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман ажлын хэсгийн гишүүн "Smart Waste Technologies" компанийн төлөөлөгч X.Криштоф, "Байгууламж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинболд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ж.Естай тэргүүтэй төлөөллүүдэд Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоногт 5000 м³ байхаар нэмэгдүүлэх, бохирын даралтын хос ф250 шугамыг ф300 болгож өөрчлөх, нэгдүгээр бохир усны насосын хүчин чадлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэлт хийх зэрэг тулгамдаж буй асуудлуудыг тавьж, хамтран холбогдох дэд байгууллагуудад уламжлахаар боллоо.
Шинэ цэвэрлэх байгууламж нь байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдлыг бууруулах ба мөн Өлгий сумыг орон сууцжуулах үндэс суурь тавигдаж байна.
Санал асуулга