“Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалт зохион байгууллаа.
2024-11-01








Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Ерөнхий боловсролын 12-р ангийн сурагчдад зориулж “Мэргэжил бүхэн сайхан” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулав. Сургалтаар ГХБХБГ-ын үйл ажиллагааны чиглэл, барилгын угсралтын техник хяналт, газрын харилцааны багаж хэрэгслүүдийг танилцуулав. Мөн мөрдөн ажиллаж байгаа хууль тогтоомж, барилгын шинээр батлагдсан норм, дүрэм, Газрын удирдлагын болон Хот байгуулалтын кадастрын цахим системийг сурталчлан танилцуулж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцов.
Санал асуулга