Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн удирдлагад газар зүй, түүхийн хичээлд ашиглагдах ном товхимол, газрын зураг, атласыг аймгийн ГХБХБГ-ын дарга Ж.Естай гардуулан өглөө.

2024-11-06

Монгол Улсад “ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 70 ЖИЛИЙН ОЙ”-г тохиолдуулан ГЗБГЗЗЕГ-аас Ерөнхий боловсролын сургуулийн газар зүй, түүхийн хичээлд ашиглагдах танин мэдэхүйн болон сургалтын чухал ач холбогдол бүхий ном товхимол, сурах бичиг, газрын зураг, атласыг олгохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд ерөнхий газраас хүргүүлсэн материалыг өнөөдөр ГХБХБГ-ын дарга Ж.Естай, мэргэжилтэн Б.Ермурат нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн удирдлага болон газарзүйн багш, сурагчдад гардуулан өглөө.

 

 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР