БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДЫН АНХААРАЛД




Мэдэгдэл хүргүүлэх тухай
Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 , Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1, 6.1.1.2, 6.2 дугаар зүйлийн 6.2.1,6.2.1.2 Зөрчлийн тухай хуулийн 10.21.2 /Хуулийн дагуу улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг гаргаж өгөөгүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хожимдуулсан, эсхүл санаатайгаар буруу гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасны дагуу үйл ажиллагааны тайлан мэдээг 2025 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн дотор 2024 оны жилийн эцсийн байдлаар “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем” болох /www.mcis.gov.mn/-д оруулахыг шаардаж байна.
Иймд дээрх хугацаанд тайлангаа өгөөгүй компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээд, түдгэлзүүлсэн хугацаандаа тайлангаа нөхөж өгөөгүй компаниудын тусгай зөвшөөрлийг шууд цуцлахаар болсныг мэдэгдье.