“Өргөх байгууламжийн техникийн аюулгүй байдлыг хангуулах тухай” албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж, ажиллалаа.
2025-06-04

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга, Салбарын Улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02-00/02 дугаар “Өргөх байгууламжийн техникийн аюулгүй байдлыг хангуулах тухай” албан даалгаврын биелэлтэд хяналт тавьж, Нappy town орон сууцны барилга угсралтын ажилд ашиглаж байсан "Мөстийн Ундарга" ХХК-ийн барилгын өргүүрийг буулгаж албан даалгаврын биелэлтийг хангасан байна.
Бусад барилгын өргүүр ашиглагч иргэн, аж ахуйн нэгжүүд албан даалгаврын биелэлтийг хангаж, хориглосон ачааны SMZ, SSE загварын өргүүрүүдийг буулгахыг анхааруулж байна.
Санал асуулга