"Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу дүүжинт өргүүрүүдэд хяналт шалгалт хийлээ.

2025-06-04
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2025 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн 02-00/05 дугаар "Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн дагуу дүүжинт өргүүрүүдэд хяналт шалгалт хийв.
Илэрсэн зөрчлүүдийг арилгах хүртэл дүүжинт өргүүрүүдийн ажлыг Улсын байцаагчийн актаар түр зогсоосон.
Дүүжинт өргүүр ашиглагчид тусгай зөвшөөрөлтэй КМС констракшн ХХК-иар дүүжинт өргүүрүүдэд техникийн магадлал хийлгэж, мэргэжлийн үнэмлэх олгох чадавхжуулах сургалтад хамрагдав. Цаашид дүүжинт өргүүрт зориулалтын эсрэг ачаа тавьж, техникийн магадлал хийлгэж ажиллахыг анхааруулж байна.
 
 
БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР