ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖИЙН ХИЛИЙН ЦЭСИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2025-06-18
Иргэн бүрт нээлттэй, ил тод мэдээллийг зорилго болгосон энэхүү цахим систем нь дараах боломжуудыг бүрдүүлээд байна. Үүнд:
  1. Улсын хэмжээнд хилийн цэсийн асуудлыг цахимаар хөтлөх, хяналт тавих,
  2. Хилийн цэсийн өөрчлөлтийг түүхчлэн хадгалах,
  3. Архивын цаасан мэдээллийг цахим болгож, хүртээмжтэй болгосон,
  4. Хилийн цэсийн маргааныг илүү шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдсэн,
  5. Иргэд, олон нийтийг хилийн цэсийн үнэн, бодит мэдээллээр ханган ажиллах боломжтой болсон.
Иргэд та бүхэнд зориулсан нээлттэй цахим системийн боломжууд:
  1. Улсын хэмжээнд хилийн цэс, заагийн тоон мэдээллийг татан авах
  2. Хилийн цэс, заагийн лавлагаа, мэдээллийг цахимаар авах,
  3. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй зарлиг, тогтоолын мэдээллийг авах,
  4. Хилийн цэсийн маргааны мэдээллийг цахимаар мэдээллэх,
  5. Маргаан бүхий эргэлтийн цэг, шугамын мэдээллийг авах,
  6. Хилийн маргааны талаарх мэдээллийг бодитоор авах,
  7. Ил тод, хүртээмжтэй, мэдээлэлд ойр байя!
Энэхүү систем нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, ойлгомжтой хүргэх нэг чухал алхам болж байна.
 
 
 
БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР