БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА.

2022-03-29

Зөвлөгөөний үeэр БХТ-ийн ББМҮХ-ийн дарга Д.Батням БХТ-ийн үйл ажиллагааг танилцууллаа. Үүний дараа  БХТ-ийн ХАНБНСТХ-ийн дарга С.Давааням "Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн төлөвлөлтийн зарим шийдлүүд, БХТ-ийн ББЗХХ-ийн хяналтын инженер Н.Насанбаяр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээнд захиалагчийн техникийн хяналт", ББМҮХ-ийн Ахлах мэргэжилтэн М.Батчимэг "Барилгын материалын үйлдвэрлэл", барилгын матeриалын хууль эрх зүй талаар, ББМҮХ-ийн мэргэжилтэн Н.Энхжаргал "Барилгын салбарын нэгдсэн систем" -ийг хэрхэн ашиглах талаар, Аймгийн ГХБХБГ-ын дарга К.Болат "Барилгын салбарын хууль, журамын хэрэгжилтийн тухай", "Барилгын ажлын хяналтын БМСШЛ-ийн талаар", Аймгийн барилгачдын холбооны тэргүүн Р.Гажайв, Худалдан авах ажиллагааны талаар гарсан шинэ журам, анхаарах асуудлын тухай", МХГ-ын БОДБХХХ-ийн дарга М.Дауренбек "Өргөх машин механизмыг ашиглах тухай", "Барилгын байршил тогтоох , зураг төсөв боловсруулахад эрүүл ахуйн урьдчилсан дүгнэлт гаргах заавар ", СХЗХ-ийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмир "Тохиролын гэрчилгээ, стандартын талаар мэдээлэл" , НААҮ-ийн "Суат" ХХК-ийн ерөнхий инженер Б.Мухтар "Ариутгах татуургын шугам сүлжээ байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал"-ын талаар мэдээлэл өглөө.

Зөвлөгөөнөөр барилгын салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж санал бодлоо солилцон тодорхой шийдлүүдийг гаргаж, цаашид дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

 

 

 
АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР