БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДАРААХ САНАЛ ЗӨВЛӨМЖИЙГ ГАРГАЛАА.

2022-03-29

1. Дэд байгууллагад тавих санал

1.1 Барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой нэн ялангуяа барилгын материалын гол түүхий эд болох цементийг ОХУ-аас татаж авах, гааль татвараас хөнгөлөн чөлөөлөх. / баруун 5 аймгийн саналыг тусгах/

1.2 Барилгын материалын үнийн зөрүүний асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх.

1.3 Аймгийн төв хэсэгт бүтээн байгуулалтын ажилд бохир цэврийн техникийн нөхцөл олгогдохгүй байгаа тул Польш Улсын төсөв хөрөнгөөр баригдах шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг яаралтай эхлүүлэх.

2. Орон нутгийн удирдлагуудад

2.1 Бодлого төлөвлөлтийн ажилд анхаарч 2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний зураг төсөл хийгдсэн байх. Зураг төсөвгүй ажлыг улсын хөрөнгө оруулалтад тусгахгүй байх.

2.2 Төрийн байгууллагын давхардсан хяналт шалгалтыг арилгах, хамтарч хийх.

2.3 Бетон зуурмагийн үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийг тогтоох, лабораторийн шинжилгээнд хамааруулах.

2.4. Барилгын материал үйлдвэрлэгчийг тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээтэй болгох, чанарыг сайжруулах талаар аймгийн МХГ, СХЗХэлтэс, ГХБХБГ-тай хамтарсан удирдамжийн дагуу хяналт хийх.

2.5 Тендер зарлахдаа үнэлгээний хороонд тухайн чиглэлийн мэргэжлийн хүн оруулцуулах / А сертификаттай болгох, сургалт зохион байгуулах, аль болох маргаан гаргахгүй байх шударгаар шийдвэрлэх, хууль журмаас давсан шаардлагыг тендерийн материалд оруулдаг./ Тухайлбал: Машин механизм, ИТАжилчдын давхцалыг хөрөнгийн хэмжээгээр уялдуулан зохицуулах, уян хатан байх. Туслан гүйцэтгэгч компанийг түншлэлд оруулахгүй байх г.м/

2.6 Барилга байгууламжийн зураг төсвийг тендер зарлан шийдвэрлэх.

2.7 Асрамжийн газрын барилгын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх.

2.8 Аймагт байгуулагдсан ажлын зураг хийдэг компаниудыг дэмжих, сургах, чадавхжуулах, аль болох орон нутгаас ажиллуулах.

2.9 Монгол Улсын ХАНСЭТ төсөл хэрэгжиж байгаа тул Орон нутгийн удирдлагуудын болон иргэдийн саналыг авах, УИХ гишүүдэд тодорхой мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах.

2.10 2023 онд бүх сумдын хотын ерөнхий төлөвлөгөөг болон нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөөг хийж дууссан байхаар төлөвлөх, төсөвт тусгах.

3. Компаниудын захирлуудад

3.1 Тендерийн материалын хууль журмын дагуу шаардлага хангасан материал бэлтгэх, тендерийн материалыг өөрсдөө бүрдүүлдэг хүний нөөцийг сургах, хүнээр бэлтгүүлснээс болж тендерийн нууц алдах, тендерийн маргаан үүсэх асуудлыг таслан зогсоох.

3.2 Тохирлын гэрчилгээгүй, тусгай зөвшөөрөлгүй мөн импортоор орж ирсэн барилгын материалыг лабораторийн шинжилгээнд хамааруулаагүй чанарын гэрчилгээгүй материал худалдан авахгүй байх, Барилгын үе шатны хяналтад болон ажлын хэсэг хүлээж авахдаа шалгагдана.

3.3 Хайргыг угааж хэрэглэх.

3.4 Аймаг дахь хангагч байгууллагууд шугам сүлжээгээр хангаж чадахгүй бол өөр эх үүсвэрийг дэмжих.

3.5 Барилга байгууламжууд техникийн шаардлага хангахгүй бол хангагч байгууллагууд нэгдсэн сүлжээнд холбохгүй байх, хангагч байгууллагууд бүгд ажлын хэсэгт орж байгаа учраас өгөгдсөн техникийн нөхцөлийг хангаагүй бол ашиглалтад авахгүй байх Тухайлбал цахилгааны тэжээлийн хүчин чадал хүрэхгүй байх, нэмэлт тэжээлэлийн эх үүсвэртэй болгох, аянга зайлуулагч, газардуулгатай байх.

3.6 Цахим мэдээллийг системийг бүрэн ашиглах: Мэдээллийг гар утасны апплекейшнээр ашиглах, тусгай зөвшөөрлийг сунгах, авах, хяналтын тайлан хүргүүлэх, сургалтад оролцох, мэргэжил, мэргэшил дээшлүүлэх.

 

ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОГЧИД

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР