Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургалтыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

2022-04-12

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Монгол улсын Шадар Сайд аймгийн Засаг даргатай байгуулсан Монгол улсын Засгийн газрын зарчим, чиг үүргийг Баян-Өлгий аймагт төлөөлөн хэрэгжүүлэх, гэрээний 3 дугаар заалтын 3.6 дахь хэсэгт болон аймгийн Засаг даргын 2022оны А/190 дүгээр захирамжийн дагуу өнөөдөр буюу 4 дүгээр сарын 11,12-ний өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургууль зохион байгуулагдаж байна.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, комиссын гишүүд, гамшгаас хамгаалах анги, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, байгууллагын болон бүх шатны сургалтын байгууллагын удирдлага, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн зэрэг 300 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага сургуулийн зорилго нь болзошгүй томоохон гамшгийн үед аймгийн нутаг дэвсгэрийг аймаг өөрийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн нөхцөлд хариу арга хэмжээ авах чадвар эзэмшүүлэх, хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг байна.

Аймгийн ГХБХБГ-ын гамшгаас хамгаалах БХБ-ын албаны биe бүрэлдэхүүн амжилттай оролцож байна.

 

 

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР