ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГЫН АНХААРАЛД!!!

2022-02-09

Газар эзэмшигч, өмчлөгч,  ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын бүртгэл мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд шилжсэнтэй холбогдуулан www.egazar.gov.mn сайт болон egazar аппликейшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгахаас гадна тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын мэдээлэл гарч ирээгүй байгаа тохиолдолд харьяа аймгийн газрын алба, сумын газрын даамалд  газар эзэмших,  ашиглах, өмчлөх эрхийн гэрээ, гэрчилгээ, зэрэг бичиг баримтаа авч очин газрын кадастрын мэдээллийн нэгдсэн цахим системд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүртгэн баталгаажуулж авна уу. Газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид газрын бичиг баримтаа цахим системээс хэвлэж авах, өөрийн газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах, газрын төлбөр, татварыг цахим банкаар төлөх, газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж бүрдэхээс гадна цахимаар  эзэмшил, өмчлөлийн нийт 30 гаруй төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.   

Иймд  иргэн, аж ахуйн нэгж, байгууллага та бүхэн эзэмшил, өмчлөлийн газрын мэдээллийг шалган газрын кадастрын нэгдсэн системд бүртгэн баталгаажуулж авна уу.

/Уг нөхөн бүрдэлтийн ажил нь Улсын хэмжээнд 1 удаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш дахин мэдээллийн санд оруулж,  таны  газрыг баталгаажуулах боломжгүй болно./

/Иймээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд яараарай, яараарай,  яараарай./

 

АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР