БАЯН ӨЛГИЙ АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Зорилго: Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн зорилго нь шинжлэх ухаан техникийн дэвшилтэт технологийн арга аргачлалыг нэвтрүүлэх замаар, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж шинжилгээний үр дүн, үнэлэмжийг үнэн зөв өндөр магадлалтай тогтооход оршино.
Зорилтууд:
Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Яамны Сургалт, Судалгаа, Хөрөнгө Оруулалт, Барилга Захиалагчийн Албаны 2012.08.07-ны өдрийн 1/425 тоотоор орон нутагт нийлүүлсэн барилгын материалын сорилт шинжилгээний 3 төрлийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, ГХБХБГ-ын хуучин конторын барилгын 1 дүгээр давхарт уг тоног төхөөрөмжүүдийг суурилуулан 2013 оноос 1 лаборантыг БХБХ-ийн бүтцэт оруулан ажиллуулж үйл ажиллагааг эхэлсэн. 2017 онд 9 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэмжих багаж, хэрэгсэл нэмж аваад лабораторийн шинжилгээний хүрээг өргөтгөж 1 лаборант, 1 шинжээч,техникийн менежер, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна. Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори MNS ISO 17025 2018 стандартын шаардлагыг хангаж, СХЗГазрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны А/15 дугаар тушаалаар 2 жилээр итгэмжлэгдсэн. 2019 онд БХБСайдын багц хөрөнгөөр Баян Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын материалын лабораторийн барилга ашиглалтад орсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны А-01/643 тоот албан бичгийн дагуу БХБЯамны БМСШЛабораториас 33 төрлийн барилгын материалын лабораторийн тоног төхөөрөмжийг балансаас балансад тус байгууллагад шилжүүлсэн ба үүнээс 27 төрлийн багаж тоног төхөөрөмжийг хүлээж авсан. “Бүүвэйн барс” ХХК-иас шимтийн алх, “Азийн мөнгөн булаг” ХХК-иудаас 9 хэв, 3 Ле-шатальегийн багажийг нийлүүлэн худалдаж авсан.