ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

   

Мэдээлэл технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа та бүхэнтэй Баян-Өлгий аймгийн Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын газрын  албан ёсны цахим  хуудсаараа дамжуулан мэндчилж байна.

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, ил тод байдал, газрын болон барилга, хот байгуулалтын тухай хуулиуд зэрэг  олон талын мэдээллийг авах боломжтой юм.
 Мөн түүнчлэн холбогдох ажилтнуудтай холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийн жагсаалтыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

   
     БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА   Ж.ЕСТАЙ

 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР