ТҮҮХЭН ХӨГЖИЛ

2023  2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалт хэлтэс гэсэн хоёр хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, Газрын дарга, 2-хэлтсийн дарга, Хяналтын Улсын байцаагч-3, 11-мэргэжилтэн, 14-сумын газрын даамал,  5-ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
2019

2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалт хэлтэс, Захиргаа, нийтийн аж ахуйн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, Газрын дарга, 2-хэлтсийн дарга, 13-мэргэжилтэн, 14-сумын газрын даамал,  5- ажилтан, 3-гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. 

2017 2017 онд шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалт хэлтэс, Захиргаа, нийтийн аж ахуйн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, Газрын дарга, 2-хэлтсийн дарга, 9-мэргэжилтэн, 14-сумын газрын даамал, 2-ажилтан, 1-шинжээч, 2-гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байлаа.
2015 2015 онд шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалт хэлтэс, Захиргаа, нийтийн аж ахуйн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, Газрын дарга, 2-хэлтсийн дарга, 10-мэргэжилтэн,  3-ажилтан, 2-гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.
2014 2014 онд шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалт хэлтэс, Захиргаа, нийтийн аж ахуйн хэлтэс гэсэн гурван хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, Газрын дарга, 2-хэлтсийн дарга, 12-мэргэжилтэн,  1-ажилтан, 2-гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байлаа. 
2009 2009 оны 4-р сараас бүтцийн өөрчлөлтөнд орж барилгын салбар нэмэгдэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болов. Шинээр байгуулагдсан ГХБХБГ-ын дарга нь удирдах дээд байгууллагаас баталсан бүтэц, зохион байгуулалтын жишигийн дагуу улсын хэмжээнд анх удаа Газрын харилцааны болон Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн гэсэн хоёр хэлтэстэй зохион байгуулалтаа хийж, мэргэжлийн-10, ажилтан-2, гэрээт-2 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. 
2006 2006 оны 10-р сарын 1-нээс аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн алба Улсын бүртгэлийн алба нэртэйгээр тусдаа салж гарсан билээ. 2006-2009 оны 4-р сар хүртэл аймгийн Газрын алба нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
2003 2002 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол улсын Газрын тухай хууль болон бусад холбогдох шийдвэрүүдийн дагуу  шинэ бүтэц, зохион байгуулалтаар 2003 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн аймгийн Газрын алба шинээр зохион байгуулагдав.
2001 2001 онд шинэ бүтэц, зохион байгуулалтаар аймгийн Газрын алба нь татан буугдаж, батлагдсан 4 орон тоогоор нь аймгийн Байгаль орчны албаны бүрэлдэхүүнд орж 2003 оны 1-р сарын 28-ныг хүртэл ажиллаж байсан.
1996 Монгол улсын Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Засаг дарга (К.Мизамхан) 1996 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 31 дүгээр захирамж гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын харъяа аймгийн Газрын албыг 4 орон тоотойгоор шинээр зохион байгуулан ажиллуулж эхэлсэн билээ.
Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР