ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
№ |
Хэрэгжүүлэх ажил |
Хугацаа |
Шалгуур үзүүлэлт |
Хүрэх үр дүн |
Биелэлт |
1. |
Албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх зорилгоор дотоодын сургалт зохион байгуулах |
Улирал тутамд |
Байгууллагын соёл, Харилцаа хандлага, Зөв хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвүүдээр 4 удаагийн сургалт авсан байна. |
Албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. |
2022 оны 1 дүгээр сараас эхлэн 7 хоног бүрийн 5 дахь өдөр байгууллагын албан хаагчдад хууль хэрэгжүүлэх үүднээс Шүүх, Прокурор, Цагдаа, аймгийн ЗДТГ-ын хуулийн хэлтэс болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс цахимаар зохион байгуулсан 4 удаагийн сургалтад мэргэжилтэн албан хаагчдыг хамааруулсан. |
2. |
Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сургалтад албан хаагчдыг хамруулах |
Тухай бүр |
Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бусад төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй сургалтад албан хаагчдыг бүрэн хамруулсан байна. Сургалтад хамрагдсан албан хаагчдын ирцийг бүртгэж баталгаажуулсан байна.
|
Албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлж ёс зүйн зөрчил гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ. |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас болон аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан сургалтад албан хаагчдыг тухай бүр хамруулсан. |
3. |
Хэрэглэгчдээс мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой санал асуулга авч нэгтгэн дүгнэх |
Жилд |
Хэрэглэгчдээс мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой санал асуулгыг 200-аа доошгүй иргэнээс авч дүн шинжилгээ хийсэн байна. Санал асуулгыг цаасан болон цахим хэлбэрээр авна. |
1.Албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлнэ 2. Гадаад үнэлэмжийг тодорхойлно. |
Цаасан болон цахимаар 1921 хүнээс санал асуулга авахад 87 % нь сэтгэл ханамжтай гэж дүгнэсэн. |
4. |
Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөө, тайлан, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах |
Улирал тутам |
Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөө, тайлан, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, веб сайтад 12-оос доошгүй мэдээлэл байршуулсан байх |
Байгууллагын болон ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилснаар ил тод байдлыг хангуулна. |
Байгууллагын ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөг олон нийтийн хэвлэл мэдээллээр сар бүр тогтмол сурталчилж байна. |
5. |
Албан хаагчдын ёс зүйтэй холбоотой иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг шалгасан шалгалтын дүнд үндэслэн дүгнэлт гаргах |
Тухай бүр |
Албан хаагчдын ёс зүйтэй холбоотой иргэд, аж, ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гомдол мэдээллийг хугацаанд шалгаж дүгнэлт гаргасан байх |
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулна. |
Ёс зүйн зөрчил гаргасан Цэнгэл сумын газрын даамал Т.Нурбекийг газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас халсан. |
6. |
Албан хаагчдад Зөв хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр ажил зохион байгуулах |
Жилийн турш |
Зөв хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр 3-4 ажил зохион байгуулсан байна. Нийт албан хаагчдыг бүрэн хамруулсан байна. |
Албан хаагчдад Зөв хандлагыг төлөвшүүлнэ. |
Байгууллагын соёл нь тухайн байгууллагын амжилттай байхын үндэс. Хүнийг хүндэлнэ гэдэг харилцааны хамгийн сайхан хэлбэр, хүндэтгэлтэй харилцсаны үндсэн дээр эрүүл харилцаа бий болдог. Ажилтнуудынхаа гүйцэтгэсэн ажлыг тогтмол хянаж, эргэх холбоо тогтоож ажилд үнэлэлт, дүгнэлт өгч байх арга барилыг ажилдаа нэвтрүүлэн ажиллаж байна. |
7. |
Ёс зүйн зөвлөлийн хагас, бүтэн жилийн тайланг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэх |
Хагас бүтэн жилд |
Зөвлөлийн тайланг хагас бүтэн жилээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байна. |
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтийг хангуулна. |
Ес зүйн тайлан, судалгааг хагас, бүтэн жилээр Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж байна. |
8. |
Ёс зүйн зөвлөлийн тайланг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх |
12 дугаар сард |
Ёс зүйн зөвлөлийн тайланг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байх |
Ёс зүйн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон үйл ажиллагааг үнэлүүлнэ. |
Ёс зүйн зөвлөлийн хурлаар тайланг хэлэлцүүлж байна.
|
ГХБХБГазар