ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах;
- Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
ЧИГ ҮҮРЭГ
- Газрын болон Барилгын тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагтаа зохион байгуулах;
- Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
- Аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээ олгох, гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх;
- Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт, норм дүрмийн хэрэгжилтийг хангах;
- Барилга байгууламж барих, засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын гүйцэтгэлд ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох;
- Хот байгуулалт, суурьшлын бүсийн хэтийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад санал оруулах, хэрэгжилтийг хангуулах;
Үйл ажиллагааны чиглэл
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах, засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухайн нэгжийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах талаар гарсан саналыг зохих журмын дагуу боловсруулах, газрын кадастр эрхлэх аймгийн Газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх, газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг дарга болон ГЗБГЗЗГазарт тайлагнах, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах, Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж төр ард түмний хоорондын холбоог бэхжүүлэх, газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, газраас үүдэн гарах зөрчил бэрхшээлийг арилгахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах үүрэг зорилготой. Орон нутаг дахь хот байгуулалтын бодлогыг боловсруулахад санал гаргах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зураг төсөл хайгуул шинжилгээний ажлыг зохион байгуулах, хот суурины нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын кадастр хөтлөх, хот байгуулалтын архивын санг бүрдүүлэх, гудамжны нэр, барилгын дугаар тогтоох ажлыг зохион байгуулах, барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, аймгийн төв, сум, суурин газрын ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан салбарын хөгжлийн хэтийн болон ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийг оновчтой төлөвлөх, төсөл төсөөлөлд санал боловсруулж тусгуулахад мэргэжил арга зүй, удирдлага зохицуулалтаар хангах, холбогдох байгууллагад хүргүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах нь бидний үндсэн үүрэг болно.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :
Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн : Б.Сауле
Холбоо барих утас : 99424992
Цахим шуудан : saulye.b@gazar.gov.mn