ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ыг 1 дүгээр, "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. (Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2019 оны 105 дугаар тогтоол, 1, 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2020 оны 152 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаар тогтоолын 6, 7 дугаар хавсралтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ