ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2022-12-02

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 341

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгасугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР