Барилгын норм, дүрэм батлах тухай
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 202
Улаанбаатар хот
Барилгын норм, дүрэм батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт болон тус яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 01/2016 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:
1. Барилга, сантехник, цахилгааны ажлын төсвийн суурь нормын нэмэлт №5/81-02-16/-ийн норм, дүрмийг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан Барилга, сантехник, цахилгааны ажлын төсвийн суурь нормын нэмэлт №5 /81-02-16/-ийн норм, дүрмийг түгээх, сурталчлах ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-д даалгасугай.
САЙД Г.МӨНХБАЯР
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 3682 дугаарт бүртгэв.