2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ
- Гэрээ байгуулагч Талууд:
- Нэг талаас:
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАН
- Нөгөө талаас:
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХАРИЛЦАА, БАРИЛГА,
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА К.БОЛАТ
Энэхүү гэрээний зорилго нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга /цаашид “Захиалагч” гэх/ болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга /цаашид Төлөөлөн хэрэгжүүлэгч” гэх/-ын хооронд үүсэх эрх, үүрэг, хариуцлага, хүрэх үр дүн, үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, төлөвлөгөөний тоон болон чанарын шалгуур үзүүлэлт, мэдээллийг тайлагнахад тавигдах шаардлага, гэрээг дүгнэхтэй холбогдох харилцааг зохицуулахад оршино.
Бид доор дурдсан асуудлаар харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээг байгуулав.
Хөтөлбөр (хөтөлбөрийн нэр), хэрэгжүүлэх арга хэмжээ |
Тухайн арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нэгжийн гүйцэтгэх ажил, үйлчилгээ, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин |
Хэрэгжүүлэх хугацаа |
|
1 |
2 |
3 |
|
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн чиглэлээр хийгдэх ажлууд: |
|
||
"Нэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодезийн бүх төрлийн сүлжээ, байр зүйн болон сэдэвчилсэн тоон зураглалын тогтолцоог байгуулж, хэрэглээг арга зүйгээр хангах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ: |
|
||
“1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт зохицсон байрлал, өндрийн нэгдсэн сүлжээ байгуулж зураглалын үндэслэлээр хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
1.1.1. Геодезийн цэг, тэмдэгт байгуулах, солбицолжуулах, каталоги гаргах, албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах |
1.1.1.1. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг үндэслэн геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт зам болон барилга байгууламж барих, газар шорооны ажил хийх байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд уг цэг тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл олгож, зардлыг хүсэлт гаргасан этгээдээс гаргуулан сэргээн босгох ажлыг зохион байгуулах, Тоо хэмжээ: Хүсэлтийн тоогоор Чанар: Хууль, дүрэм, журамд нийцсэн байх |
1-12 сар |
|
1.1.1.2. Геодези, зураг зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн 10.4.4 дөх заалтыг үндэслэн геодезийн байнгын цэг, тэмдэгтийг гэмтээсэн, устгасан, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулсан этгээдийг олж тогтоон, зардалыг гэм буруутай этгээдээс гаргуулан нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах Тоо хэмжээ: Зөрчлийн тоогоор Чанар: Хууль, дүрэм, журамд нийцсэн байх |
1-12 сар |
||
1.1.1.3. Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8 дахь хэсгийн 5.8.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэртээ хамаарах геодезийн цэг, тэмдэгтүүдэд хяналт тавьж, тооллого явуулан дүнг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, дүрэм, журамд нийцсэн байх |
6-12 сар |
||
1.1.2. Геодезийн сүлжээ байгуулах, үр дүнг шалгаж хүлээн авах, батлуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах |
1.1.2.1. Нутаг дэвсгэртээ хамаарах геодезийн үндсэн, дэд, зураглалын болон зураглалын үндэслэлийн сүлжээний бүх цэгүүдийн солбицол нь Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан солбицолын тогтолцоонд Газрын даргын 2014 оны А/112 дугаар тушаалаар батлагдсан эринд шилжсэн эсэх судалгааг хийж, дүнг агентлагт хүргүүлэх Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, дүрэм, журамд нийцсэн байх |
2-4 сар |
|
1.1.3. GPS-ийн /GNSS/ байнгын ажиллагаатай станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах |
1.1.3.1. Байнгын ажиллагаатай станцын сүлжээнд гарч байгаа доголдлуудыг тодорхойлж доголдол гарч байгаа тухай бүр ГЗБГЗЗГ-т мэдэгдэх, шалтгаануудыг тодорхойлох, цаашид доголдол гарахгүй байх талаар байнгын арга хэмжээ авч ажиллах, энэ талаарх мэдээг агентлагт тогтмол хүргүүлэх Тоо хэмжээ: GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын тоогоор Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
|
1.1.3.2. Байнгын ажиллагаатай станц байрлаж буй барилгын талаарх мэдээллийг бүрдүүлж, суулт хазайлтыг тодорхойлж, үр дүнг агентлагт хүргүүлэх Тоо хэмжээ: Аймагт байрлах станцын тоогоор Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх |
3, 6, 9, 12-р сар |
||
1.1.4. Байгууллага, иргэдээс ирүүлсэн Геодези, зураг зүйн ажлыг шалгаж хүлээн авах |
1.1.4.1. Тухайн орон нутагт хийгдэж байгаа байрлал, өндрийн сүлжээ, бүх төрлийн масштабын байр зүйн зураг, инженер геодезийн ажил, байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлт хийх зэрэг ажлуудад шаардлагатай мэдээллээр ханган, холбогдох мэргэжилтэн хамтарч ажиллах, хэмжилтэнд хяналт тавих, ажлыг хэрэглээгээр шалгаж хүлээн авах Тоо хэмжээ: Аймаг тус бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх |
2-6 сар |
|
1.1.4.2. Бусад байгууллагын захиалгаар хийгдэж байгаа геодезийн хэмжилт, зураглалын ажлын талаар ГЗБГЗЗГ-т мэдээлэх, хяналт тавих Тоо хэмжээ: Аймаг тус бүрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
1.1.4.3. Тухайн орон нутагт геодези, зураг зүйн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөлтэй эсэх, геодезийн хэмжлийн багаж хэрэгслээ баталгаажуулсан эсэх, хэмжлийг батлагдсан солбицолын тогтолцоо, тусгагт хийсэн эсэхэд хяналт тавих Тоо хэмжээ: Аж ахуйн нэгжийн тоогоор Чанар: Дүрэм, журам, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
“1.2. Жижиг, дунд, том масштабын /газар дээрх болон доорх биетийн/ байр зүйн тоон зургаар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
1.2.1. Том масштабын /1:1000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх |
1.2.1.1. “Монгол Улсын аймаг, сумын төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлийг хийх” ажлын хүрээнд хийсэн байр зүйн тоон зургийг хэрэглээнд нэвтрүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд байгаа сум, суурин газрын тоогоор Чанар: Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байх |
1-6 сар |
|
1.2.1.2. Аймаг, нийслэл, сумын төв, томоохон суурингийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн санд шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын мэдээллийг тухай бүр оруулан, мэдээллийн санг тогтмол шинэчлэн баяжуулж байх Тоо хэмжээ: Объектын тоогоор Чанар: Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байх |
1-12 сар |
||
1.2.1.3. Аймаг, нийслэл, сумын төв, томоохон суурингийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан, газрын кадастрын мэдээллийн сан, хаягийн мэдээллийн сан зэрэг геоорон зайн мэдээллийн сангуудын мэдээллийг шинэчлэхэд зориулан гүйцэтгэж буй агаарын зураглалын ажилд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих Тоо хэмжээ: Аймгийн төвийн хэмжээнд Чанар: Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байх |
5-9 сар |
||
1.2.1.4. Агаарын зураглалын үр дүн болох агаарын зураг, ортофото зургийг агент лагаас хүлээн авч аймгийн төвийн 1:1000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн сан, газрын кадастрын мэдээллийн сан, хаягийн мэдээллийн сангуудыг шинэчлэх ажлыг орон нутгийн төсвөөр зохион байгуулах, Тоо хэмжээ: Аймгийн төвийн хэмжээнд Чанар: Байрлалын хувьд 10 см, өндрийн хувьд 20 см-ийн нарийвчлал, тоон зургийн стандартын шаардлага хангасан байх |
10-12 сар |
||
1.2.2. Дунд масштабын /1:25000-1:100000/ байр зүйн зургийг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх |
1.2.2.1. Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үүсгэсэн 1:100000-ны масштабтай байр зүйн тоон зургийн мэдээллийн санд шинээр байгуулагдсан болон өөрчлөгдсөн объектын мэдээллийг тухай бүр оруулан, бодит агшны мэдээллээр шинэчлэн баяжуулж байх Тоо хэмжээ: Объектын тоогоор Чанар: Байрлалын хувьд 10 м, өндрийн хувьд 20 м-ийн нарийвчлал, стандартын шаардлага хангасан байх |
1-12 сар |
|
1.2.3. Инженерийн геодезийн ажлын үр дүнг шалгаж хүлээн авах, хэрэглээнд нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах |
1.2.3.1. Аймаг, сум, суурин газруудын газар дээрх болон доорхи инженерийн шугам сүлжээний зураглалын ажлын шаардлагыг хангах сүлжээ, цэг тэмдэгтийн талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлэх Тоо хэмжээ: Цэг тэмдэгтийн тоогоор Чанар: Дүрэм, журамд нийцсэн байх |
1-12 сар |
|
1.2.3.2. “Газар хөдлөлийн гамшгийн эрсдлийг бууруулах ажлын хүрээнд инженерийн барилга, байгууламж, шугам, сүлжээний мэдээллийн сан байгуулах” ажлын тайланг хүлээн авч дүгнэлт гаргахад ГЗБГЗЗГ-тай хамтарч ажиллах, бүтээгдхүүнийг хэрэглээгээр шалгах, Тоо хэмжээ: Ирүүлсэн явцын болон эцсийн тайлангийн тоогоор Чанар: Дүрэм, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
1.2.3.3. Инженерийн барилга, байгууламж, газар дээрх, доорх шугам, сүлжээний мэдээллийн сангийн жижүүрлэлтийг тогтмолжуулж, шинэчлэл, өөрчлөлтийг байнга хийж, мэдээллийн сангийн тайланг shp file-аар ирүүлж байх Тоо хэмжээ: Объектын тоогоор Чанар: Дүрэм, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
“1.3. Бүх төрлийн масштабын сэдэвчилсэн тоон зураглалын ажлуудыг баталгаат сууриар хангах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
1.3.1. 2013/49 дугаарын гэрээгээр гүйцэтгэж байгаа “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажилд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгч болон орон нутгийн мэргэжилтнүүд, орон нутгийн хаягжуулалтын ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангах
|
1.3.1.1. Гэрээт ажлын хүрээнд зохиосон хаягийн зургийг хэрэглээгээр шалган, сумын нутаг дэвсгэр дэх түүх соёл, байгалийн дурсгалт газар, үл хөдлөх хөрөнгө (өвөлжөө, хаваржаа, амралт сувиллын газар), түүнд хүрч очих улс, орон нутгийн чанартай авто замууд, тэдгээрийн чиглэл бүрэн гүйцэд, зөв зураглагдсан эсэхийг магадлаж, хэрэв дутуу орсон бол хаягийн зурагт оруулан, Хаягийн мэдээллийн санг шинэчлэх саналыг ГЗЗХ-т ирүүлж, ХМС-г баяжуулах Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
2-5 сар |
|
1.3.1.2. Гэрээт ажлын хүрээнд зохиосон хаягийн зургийг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-6 сар |
||
1.3.1.3. Орон нутгийн төсөвт хаягийн тэмдгийг суурилуулах ажлын зардлыг жил бүрийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган тухайн шатны ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж ажиллах Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
1.3.1.4. Шинээр байгуулсан суурин, хороолол, гудамж, зам, талбайд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 280 тоот тогтоолоор батлагдсан “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ыг үндэслэн нэр, дугаар, хаяг өгч хаягийн зураг зохиож, баталгаажуулах ажлыг зохион байгуулах Тоо хэмжээ: Сумын тус бүрд 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-12 сар |
||
“1.4. Монгол орны газар зүйн нэрийг тодотгон тогтоох, газар зүйн нэрийг баяжуулах ажлыг удирдах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
1.4.1. Газар зүйн нэрийг зөв нэрлэж хэвшүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах |
1.4.1.1. УИХ-аар батлагдсан “Монгол улсын газар зүйн нэрийн толь”-д тусгагдаагүй газар нутгийн нэрийг шинээр өгөхдөө Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтлан өгч, зохих захирамж, тушаал, шийдвэрийг гаргуулан хаягийн зурагт оруулах, Тоо хэмжээ: Сумын тус бүрд 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-6 сар |
|
1.4.1.2. Геодези, зураг зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг хариуцан зохион байгуулах Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-6 сар |
||
1.4.1.3. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хамаарах газар зүйн нэрийн бүртгэлийг хөтлөн нэр өгөөгүй газар нутгийн жагсаалт гарган нэр өгөх ажлыг орон нутагтаа зохион байгуулан санал боловсруулж хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
1-10 сар |
||
1.4.2. Газар зүйн нэрийн мэдээллийн сан байгуулах |
1.4.2.1. Аймгийн хэмжээнд нэг сумын газар нутгийн нэрийн зургийг тоон хэлбэрт оруулан мэдээллийн сан байгуулж олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах Тоо хэмжээ: 1 Чанар: Хууль, журам, стандартад нийцсэн байх |
2-5 сар |
|
Хоёр. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, бусад салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж нэгдсэн инженерийн дүгнэлт гаргах, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, нөхөн сэргээлт хийх” гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ: |
|
||
“2.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дахь усны сав газар бүрээр геологи болон хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээллийн санг хэрэглэгчидтэй хамтран байгуулах, сэдэвчилсэн зургаар хангах ажлыг зохион байгуулах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
2.1.1. Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон өгөгдлийн санг нэгдсэн арга зүй програм хангамж, стандартын дагуу нэгтгэж орон зайн мэдээллийн дэд бүтцийн гео-системийн давхарга байгуулах, ажлын үр дүнг хүлээн авч хэрэглэгчид хүргүүлэх |
2.1.1.1 Монгол орны одоо байгаа төрөл бүрийн масштабтай зураг /геологи, геоморфологи, гадаргын хэрчигдэл, шинэ тектоник, газар чичирхийлэл, ашигт малтмал, инженер-геологийн нөхцөл, мужлал, онцгой шинж чанар бүхий ул хөрс, газар хөдлөл, цэвдэг, гидрогеологи, гидрологи, түүх археологи/-ын тоон мэдээллийг ГЗБГЗЗГ-с актаар архивт хүлээн авч, суурь судалгааны мэдээллийг хэрэглээнд нэвтрүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу |
1-12 сар |
|
2.1.1.2 Тухайн бүс нутаг болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт хийгдсэн болон хийгдэж буй инженергеологи, суурь судалгааны ажлын тайлан, зураг бусад холбогдох материалуудыг актаар хүлээн авч мэдээлэл бүрдүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу |
1-12 сар |
||
2.1.2. “Аймаг сум, суурингуудын нутаг дэвсгэрт газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх, газар хөдлөлийн эрсдлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажил “төслийн ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт хийх, гүйцэтгэгчийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, ажлын эцсийн үр дүнг хүлээн авах, хэрэглэгчид хүргүүлэх, нэгдсэн мэдээллийн санд оруулах |
2.1.2.1. Ажлын эцсийн шатны үр дүнг ГЗБГЗЗГ-аас актаар хүлээн авч, хэрэглээнд нэвтрүүлэх Тоо хэмжээ: Аймгийн төв Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, стандарт ажлын даалгаврын дагуу |
8-12 сар |
|
2.1.3. Гадаргын усны мэдээллийн сан байгуулах, мэдээллээр баяжуулах, шинээр байгуулах хөв цөөрмийн судалгааг гаргах |
2.1.3.1. Гидротехникийн барилга байгууламжууд, одоо байгаа болон шинээр байгуулах хөв, цөөрмийн судалгааг авч, нэгтгэх мэдээллийн сан үүсгэх, гадаргын усны нөөц бий болгох газрын судалгааг гаргах, үр дүнг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Мэдээллийн сангийн стандарт шаардлагын дагуу |
4-9 сар |
|
“2.2. Холбогдох салбаруудтай хамтран газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулж инженерийн нэгдсэн дүгнэлт гаргах” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
2.2.1. Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн судалгааны үр дүнд бий болсон хяналт ажиглалтын тайланг авч, мэдээллийн сан үүсгэх |
2.2.1.1. Бэлчээрийн ашиглалтын нөлөөллийг фото мониторингийн аргаар үнэлэх, хяналт хийх, сумдад чиглэл хүргүүлэх, зохион байгуулах Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Журам, зааврын дагуу |
6-8 сар |
|
2.2.1.2. Бэлчээр ашиглалтын нөлөөлөлд фото мониторингийн аргаар хяналт хийх мониторингийн цэг байгуулах, мэдээллийн сан үүсгэх, тайлан үр дүнг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу |
8-12 сар |
||
2.2.2. Газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны ажлыг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудын хийсэн газрын төлөв байдал, чанарын хянан баталгаанд геологи болон хүрээлэн буй орчны шалгуур үзүүлэлтийг үндэслэн ерөнхий шинжээчийн дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах |
2.2.2.1. Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг зохион байгуулах, газар эзэмшигч ашиглагч нарт мэдэгдэл хүргүүлэх Тоо хэмжээ: Тухай бүр Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн |
1-12 сар |
|
2.2.2.2. ГЗБГЗЗГ-с улсын ерөнхий шинжээчээр баталгаажуулан ирүүлсэн захиалгат хянан баталгааны ажлын үр дүнг актаар хүлээн авч, архивт бүртгэлжүүлэх, хянан баталгаа хийгдээгүй аж ахуйн нэгжийн судалгааг гаргах Тоо хэмжээ: Тухай бүр Чанар: Хууль тогтоомж, журам, зааварт нийцүүлэн |
1-12 сар |
||
“2.3. Газрын нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
2.3.2. Газрын нэгдмэл сангийн 2016 оны газарт учруулсан хохирлын ГТ-6 тайлан, газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайланг аймаг, нийслэлээс хүлээн авч улсын хэмжээнд нэгтгэн ГЗБГЗЗГ-т хүрүүлэх |
2.3.2.1. Газрын нэгдмэл сангийн 2016 оны газарт учруулсан хохиролын ГТ-6 тайлан, газар хамгаалах арга хэмжээний ГТ-7 тайлан, тоон зургийг сумдаас хүлээн авч аймгийн хэмжээнд нэгтгэн ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: 21 аймаг Чанар: Холбогдох хууль, дүрэм, журам, зааврын дагуу |
3-12 сар |
|
2.3.3. Уул уурхайн ашиглалтын нөлөөллөөр элэгдэл, эвдрэлд орсон газрын тооллого судалгааг гаргах |
2.3.3.1. Уул уурхайн нөлөөллөөр хөндөгдсөн газрын судалгааг нарийвчлалтайгаар гаргаж, аймгийн хэмжээнд нэгтгэн ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: 21 аймаг Чанар: Геодезийн баталгаат суурин дээр оруулсан байх |
3-12 сар |
|
"Гурав. Шинжлэх ухаан технологийн ололт, газар ашиглалтын уламжлалт мэдлэгийг хослуулан экосистемийн хамгааллын чиг хандлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий газар зохион байгуулалтыг салбаруудын онцлогтой нягт шүтэлцүүлэн уялдуулах, иргэдийн санал санаачлага, геологи, хүрээлэн буй орчны иж бүрэн мэдээлэлд суурилсан газар ашиглалтыг төлөвлөх, зохион байгуулах" гэсэн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээ: |
|
||
"3.1. Улс, бүс нутгийн болон нутаг дэвсгэрийн хөгжлийн одоогийн байдал ирээдүйн чиг хандлага, бүх шатны газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр мэдээллийн сан байгуулан судалгаа хийж газар ашиглалтын эрэлт, хэрэгцээг тодорхойлох" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
3.1.1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилт, хяналтын нэгдсэн шийдэл бүхий Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн мэдээллийн сан байгуулах |
3.1.1.1. Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тоон мэдээллийг ГЗБГЗЗГ-аас гаргасан загвар, зааврын дагуу боловсруулан ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд бүх сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө Чанар: - ГЗБГЗЗГ-ын даргын 2013 оны А/140 тоот тушаалаар батлагдсан Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зурган мэдээлэл боловсруулах заавар, 2016 оны А/206 тоот тушаалаар батлагдсан Улс, бүс, аймаг, нийслэл, сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний зургийн тоон мэдээлэл боловсруулах заавар -Стандартчилал хэмжилзүйн газраас 2012 онд баталсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний том, жижиг, дунд масштабын зургийн таних тэмдгийн стандартууд /MNS6316:2012, MNS6317-2012/ -ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх |
12-р сард |
|
3.1.2. Аялал жуулчлалын газрын газар зохион байгуулалтыг эрхлэх
|
3.1.2.1. Улсын нэгдсэн аялал жуулчлалын маршрутын сүлжээг боловсруулахад орон нутгаас холбогдох мэдээллээр хангаж, хамтран ажиллах. Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх |
6-8-р сар |
|
3.1.2.2. Аялал жуулчлал, амралт, рашаан, сувиллын чиглэлээр тусгай хамгаалалттай газарт болон тогтмол үйл ажиллагаа явуулж буй газруудын хүчин чадал, үйл ажиллагааны төрөл, дэд бүтцийн хангамж болон бусад мэдээллийг цуглуулж, мэдээллийн санг баяжуулах. Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх |
8-9-р сар |
||
3.1.3. Газрын тухай хууль тогтоомжийг шинэчлэн, газрын харилцааны эрхзүйн орчныг сайжруулах
|
3.1.3.1. ГЗБГЗЗГ-ын боловсруулсан хууль, тогтоомж, дүрэм журам, заавар стандартад санал өгөх Тоо хэмжээ: - Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл -Газар төлөвлөлтийн тухай хуулийн төсөл
Чанар: Холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх |
4-11-р сар |
|
3.1.4. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтныг мэргэжлийн удирдлага, зөвлөгөөгөөр хангаж ажиллах |
3.1.4.1. Иргэнд 2017 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг батлах тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын биелэлт, 2018 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг аймаг, нийслэлийн хэмжээнд нэгтгэн Аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн баталж, тогтоолыг эх хувиар нь ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу |
1-2 сар |
|
3.1.4.2. Газар өмчлөлийн хууль эрхзүйн орчны дэлгэрэнгүй судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажилд шаардлагатай судалгаа тайланг гаргаж тухай бүрд нь ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: ГЗБГЗЗГ-аас хүргүүлсэн агуулгын дагуу мэдээллээ бүрэн, дэлгэрэнгүй ирүүлсэн байх |
1-12 |
||
3.1.5. Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчилгаа хийх |
3.1.5.1. Орон нутагтаа хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд сурталчилгаа, мэдээлэл хийх ажлыг зохион байгуулах Үүнд: - Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах - Орон нутгийн телевизээр мэдээлэл сурталчилгаа, ярилцлага өгөх - Газар зохион байгуулалт, газрын харилцааны гарын авлага, эмхэтгэл боловсруулан олон нийтэд түгээх - Байгууллагын цахим хуудсанд мэдээлэл байруулах болон телефон утас ажиллуулах гэх мэт Тоо хэмжээ: 4 Чанар: Тухайн ажлын агуулгыг бүрэн тусгасан байх |
3-12 сар |
|
"3.2. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аливаа үйл ажиллагаа эрхлэх эрэлт хэрэгцээ, зориулалт тус бүрээр газрын тохиромжтой байдлын үнэлгээ хийж түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих" үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд: |
|
||
3.2.1. Аймаг, нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2017 оны төлөвлөлтөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх |
3.2.1.1. Нийслэл, дүүрэг, сумын ИТХ-аар батлагдсан нийслэл, дүүрэг, сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нийслэл, сум, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг загвар хүснэгтийн дагуу болон тоон хэлбэрээр аймаг нийслэлийн хэмжээнд нэгтгэн ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн нийт сум Чанар: Холбогдох хууль тогтоомж, журам зааврын дагуу |
12 сар |
|
3.2.1.2. Сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийж, үр дүнг үнэлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж, тайлан мэдээг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийх, үр дүнг үнэлэх журам, зааврын дагуу хийгдсэн байх |
6-12 сар |
||
3.2.1.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын харилцааны байгууллагын мэргэжилтнүүдийг газар зохион байгуулалт болон төлөвлөгөөний чиглэлээр сургалтад хамруулах ба орон нутагтаа энэ чиглэлээр сургалт зохион байгуулах Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт хийх, үр дүнг үнэлэх журам, зааврын дагуу хийгдсэн байх |
1-12-р сар |
||
3.2.2. Орон нутагт сумны нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, зүй ёсны эрхийг бүртгэн баталгаажуулах ажлыг сумдын ЗДТГ, газрын даамлуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах
|
3.2.2.1. Толбо сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг сумын Газрын даамалтай хамтран зохион байгуулах Тоо хэмжээ: Толбо сум Чанар: 1 сум Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй болсон байна. |
1-12 сар |
|
3.2.2.2. Толбо сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг үндэслэн орон нутагт зүй ёсны эрх баталгаажуулах, газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөөнд тусгах ажлыг сумдын ЗДТГ, газрын даамалтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах Тоо хэмжээ: Толбо сум Чанар: ГЗБГЗЗГ-ын даргын 2016 оны А/22 тоот тушаалаар батлагдсан “Газар байгалийн нөөц, эдэлбэрийн зүй ёсны эрхийг зориулалтаар нь бүртгэн баталгаажуулах түр заавар” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу |
1-12 сар |
||
3.2.3. "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын үр дүнг сум, дүүрэгт хүргүүлэх, төлөвлөлтийн дагуу газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах |
3.2.3.1. "Нийслэл, аймгийн төв, улсын чанартай авто замын дагуух Монгол Улсын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, байр зүйн зураглал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах" ажлын үр дүнг сумдын ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж, иргэнд өмчлүүлэх газарт төлөвлөлтийн дагуу газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах, түүний хэрэгжилтийн талаарх тусгай судалгаа, тайлан, мэдээг 2013-2016 он тус бүрээр гарган ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль
|
1-12 сар |
|
3.2.4. Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээг хэрэглээнд нэвтрүүлэх
|
3.2.4.1. Аймгийн хэмжээнд газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээг бэлчээр, тариалан, аялал жуулчлал, хадгалан хамгаалах газарт хийх Тоо хэмжээ: 1 Чанар: Газар ашиглалтын тохиромжтой байдлын үнэлгээний арга зүй, сүүлийн үед боловсруулагдсан чанарын шаардлага хангахуйц мэдээлэл, тоног төхөөрөмж ашигласан байна. |
1-12 сар |
|
3.2.5. Ойн сан бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй ойн нөхөрлөл болон хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх |
3.2.5.1. Ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлсэн ойн сангийн талбайн хэмжээний талаарх судалгааг ГЗБГЗЗГ-аас гаргасан загварын дагуу аймгийн хэмжээнд нэгтгэн мэдээллийн сан үүсгэж, ГЗБГЗЗГ-т хүргүүлэх Тоо хэмжээ: Аймгийн хэмжээнд Чанар: ҮОЗМС-ийн стандартад нийцсэн байх |
9 сар |