ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛЫН БИЕЛЭЛТ
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛЫН БИЕЛЭЛТ
2021.12.07
№ |
Эрх зүйн актын он, сар, дугаар |
Зүйл заалтын дугаар, агуулга |
Хэрэгжилтийн явц /үр дүн/ |
Хэрэгжилтийн хувь |
ГЗБГЗЗГазрын даргын тушаал |
||||
2021 он |
||||
1 |
Хянан баталгааны дүгнэлт баталгаажуулах тухай 2020.12.30 Дугаар А/278 тушаал |
Захиалгат хянан баталгааны ажлын тайлан дүгнэлтийг баталгаажуулах тухай |
Вэбэд суурилсан Мониторингийн цахим системийг ашиглан 165 иргэн, ААНБ-д захиалгат хянан баталгааны мэдэгдэх хуудас хэвлэж, үйл ажиллагаанд тогтмол ашиглаж байна. 6 аж ахуйн нэгжид хянан баталгаа хийлгэсэн. |
100% |
2 |
Төлөвлөгөө батлах тухай 2021.01.11 Дугаар А/03 тушаал |
Улсын хэмжээнд зам, гудамж талбайг зураглах, нэгж талбар, барилгад хаяг олгох, засварлах, ажлыг эрчимжүүлэх, эрх зүйн баримт бичгийг шинэчлэх ажлын төлөвлөгөө, Хаягийн мэдээллийн нэгдсэн систем байгуулах төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх нхарийвчилсан төлөвлөгөө батлах тухай |
2018 онд Өлгий сумын төвийн Гудамж, зам, талбайн хаягжуулалтын ажилд 36.8 сая төгрөгийн орон нутгийн хөрөнгөөр хийсэн. 2019 онд орон нутгийн хөрөнгөөр Алтай сумын төв 15.0 сая төгрөг батлуулж. “Эл Эм ланд” ХХК-аар гүйцэтгүүлсэн болно. Мөн Ногооннуур сумын төвийг хэсэгчилж 5.0 сая төгрөг батлуулж “Өлгий ланд” ХХК-аар гүйцэтгүүлсэн. 2020 оны хөрөнгө оруулалтаар Толбо сумын төвийн хаягжуулалтанд 11.0 сая төгрөг батлуулсан байгаа. Тендер зарлагдаж гүйцэтгэлийг “Эл Эм ланд” ХХК нь авч 70%-тай хийсэн байна. 2021 оны Хөрөнгө оруулалтаар Цэнгэл сумын төвийн хэсэгчилж хийхээр 10.0 сая төгрөг батлуулсан байгаа. “Эл Эм ланд” ХХК-нд гэрээ хийж бэлтгэл ажилд орсон байгаа. 2021 оны хөрөнгө оруулалтаар Булган сумын төвийн хэсэгчилж 4.0 сая төгрөг батлуулсан тендер зарлаагүй. 2021 онд хөрөнгө оруулалтаар Ногооннуур сумын төвийн хэсэгчилж 6.0 сая төгрөг батлуулсан тендер зарлаагүй болно. |
100% |
3 |
Төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөө батлах тухай 2021.01.18 Дугаар Б/05 тушаал |
“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас зохион байгуулах 2021 оны зөвлөгөөн, сургалтын төлөвлөгөө, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2021 оны төлөвлөгөөг тус тус батлах тухай |
2021 оны зөвлөгөөн, сургалтын төлөвлөгөө, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг батлуулан хагас жилийн биелэлтийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 300 дугаар албан тоотоор ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн. |
100% |
4 |
Төлөвлөгөө батлах тухай 2021.01.29 Дугаар А/25 тушаал |
“Газрын харилцааны салбарын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Газрын харилцааны салбарын 2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус батлах тухай |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 01-р сарын 29-ны өдрийн А/25 дугаар тушаалаар “Газрын харилцааны салбарын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх төлөвлөгөө” “2021 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тус тус баталж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ирүүлсэн төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаа. Үүнд: 1. Авлигатай тэмцэх газраас бэлтгэсэн шторк, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, гарын авлага, зэргийг байгууллагын цахим хаяг болон фейсбүүк, сурталчилгааны самбаруудад байршуулж бүхий л боломжтой хэлбэрээр олон нийтэд хүргэж байна. Тайлан хагас бүтэн жилээр гаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэв. |
100% |
5 |
“Удирдах ажилтны зөвлөгөөн”-ий хөтөлбөр батлах тухай 2021.02.02 Дугаар А/29 тушаал |
“Удирдах ажилтны зөвлөгөөн”-ий хөтөлбөр батлах тухай |
2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах удирдах ажилтны зөвлөгөөнийг ГЗБГЗЗГ-с цахимаар зохион байгуулсан ба хугацаанд хамрагдсан болно. |
100% |
6 |
Урамшуулал олгох тухай 2021.02.04 Дугаар А/32 тушаал |
2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр "Бүрэн хангалттай, "Хангалттай" үнэлгээ авсан аймаг, нийслэлийн газрын дарга нарт урамшуулал олгох тухай |
100 % |
|
7 |
Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай 2021.04.22 Дугаар А/80 тушаал |
Газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системд оруулсан 2021 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хяналт шинжилгээ хийсэн тайланд дурьдсан зөрчлийг зөвлөмжийн дагуу арилгаж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай |
2021 оны 248 дугаар албан бичгээр бүх сумдын Засаг дарга, газрын даамал нарт ГЗБГЗЗГазрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/80 тушаалыг хүргүүлж газрын даамлуудад арга зүйн зөвлөгөө өгч ажиллан, тус тушаалын биелэлтийг хугацаанд хүргүүлэхээр бэлтгэл ажиллаа ханган ажиллаж байна. |
100% |
8 |
Ажлын төлөвлөгөө батлах тухай 2021.04.26 Дугаар А/101 тушаал |
Газрын харилцааны ажилтны өдрийг угтан зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлах тухай |
Газрын харилцааны ажилтны өдрийг угтаж 6 заалт бүхий төлөвлөгөө гарган 1 минутын мэндчилгээ дэвшүүлж цахим хуралд оролцсон. ГХБХБГ-ын танилцуулга хийж ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн. |
100% |
9 |
Журам батлах тухай 2021.06.16 Дугаар А/134 тушаал |
“Шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай |
Шүүх, цагдаагийн байгууллага болон бусад хууль хяналтын байгууллагаас шинжээч ажиллуулах тухай 3 иргэнтэй холбоотой ирсэн тогтоолыг А/134 дугаар тушаалыг мөрдөн шинжээчийн дүгнэлт гаргасан. |
100% |
10 |
Эрх олгох тухай 2021.09.01 Дугаар А/171 тушаал |
Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системд хандах хэрэглэгчийн эрх олгох тухай |
Агентлагийн даргын эрх олгох тухай А/171 дугаар тушаалыг үйл ажиллагаанд мөрдөж байна. Улаанхус, Буянт сумдад төрийн албаны тухай хуулийн дагуу томилгоо хийж А/171 дугаар тушаалын дагуу газрын даамлуудын эрх нээх, хаах ажлыг гүйцэтгэв. |
|
11 |
Тусгай хэрэглэгчийн эрх олгох тухай 2021.09.02 Дугаар А/173 тушаал |
“Тусгай хэрэглэгч”-ийн эрхийг олгох, хаах, өөрчлөх үйл ажиллагааг тухай бүр газрын даргын тушаал гарган зохион байгуулах тухай |
Тусгай хэрэглэгчтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй. |
|
12 |
Журам батлах тухай 2021.09.15 Дугаар А/187 тушаал |
“Газар эзэмших, ашиглах эрх олгох журам”-ыг батлах тухай |
А/187 дугаар тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд тогтмол мөрдөж ажиллаж байна. |
|
13 |
Цахим систем нэвтрүүлэх тухай 2021.10.01 Дугаар А/621, А/191 Хамтарсан тушаал |
Улсын бүртгэлийн дугаарыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгох Цахим систем нэвтрүүлэх тухай |
Хамтарсан тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн мөрдөж байгаа ба иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдсэн. |
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР