ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 01 ТООТ АЛБАН ДААЛГАВРЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

2022-12-27

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын

Газрын 2022 оны ... дүгээр сарын ... –ны өдрийн

... тоотын хавсралт

 

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН

2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 01 ТООТ АЛБАН ДААЛГАВРЫН ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ  

 

   2022 оны

Д/д

Албан даалгавраар өгөгдсөн хийгдэх ажил

Биелэлт

 

1.1

Геодезийн цэг, тэмдэгт, газар зүйн нэр, байр зүйн зураг, инженерийн шугам сүлжээний мэдээллийг стандартын дагуу цахим системд бүрэн оруулж, өгөгдөл, мэдээллийг тогтмол шинэчлэх.

  1. Геодезийн цэг, тэмдэгтийг нөхөн сэргээх батлагдсан төсвийн дагуу сумдын ЗДТГ тай гэрээ хийх
  2. Сумын Засаг дарга нарт болон газрын даамлуудад газар зүйн нэр тодотгох хөрөнгө хуваарилах санал хүргүүлэх
  3. Ашиглалтад орох болгонд Гүйцэтгэлийн зураглалыг  мэдээллийн санд оруулах 
  4. Баяннуур сумын цэцэгт багийн байр зүйн зураг хийлгэх

 

1. Геодезийн цэг, тэмдэгтийг нөхөн сэргээх батлагдсан төсвийн дагуу сумдын ЗДТГ тай гэрээ хийгдэж геодезийн тусгай зөвшөөрөлтэй “Эл Эм Ланд” ХХК-тай хамт Алтай-5, Толбо-5, Алтанцөгц-2, Баяннуур-1, Дэлүүн-7 нийт 20 цэгийг суулгаж 12 цагийн хэмжилт хийсэн. Аймгийн хэмжээнд 2 жилийн хугацаанд сум, орон нутгийн төсвийн 65 сая төгрөгөөр нийт 71 устгагдсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийг нөхөн сэргээж, шинээр суулгав.  

2. 2023 оны төсөвт тусгуулахаар нийт 13 сумын газар зүйн нэрийн тодруулалт хийх төсвийг боловсруулж ИТХ-ын чуулганд оруулсан.

3. 8 дугаар сараас эхлэн 14 гүйцэтгэлийн зураг ирсэн мэдээллийн санд оруулсан.

4. Баяннуур сумын цэцэгт багийн байр зүйн зургийг геодезийн тусгай зөвшөөрөлтэй “Эл Эм Ланд” ХХК-д хийлгэж зургийн компанд хүргүүлсэн зураг  төсөв нь дуусах шатанд байна.

 

 

 

2.1

1.  Хуульд заасан хугацаанд газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийлгээгүй нэгж талбаруудын судалгааг гарган газар эзэмшигч, ашиглагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлэх,

2.   Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын цахим хуудсаар дамжуулан иргэд, олон нийтэд сурталчлах замаар захиалгат хянан баталгааны ажлыг эрчимжүүлэх;

3. 2022  оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг Фотомониторгийн ажлын бэлтгэл ажлыг сайтаар хангасны үндсэн дээр зохион байгуулж ажлын үр дүнгээр санал дүгнэлт зөвлөмж гаргаж тайланг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх

1. Аймгийн төвийн 72 төрийн байгууллага, сургууль, цэцэрлэгт газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийлгүүлэх судалгааг гаргаж, албан тоотоор мэдэгдэж  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2. Иргэд, олон нийтэд гарын авлага болон цахимаар сурталчилгаа хийж,  2022 онд газрын мониторингийн системээр аймгийн хэмжээнд  67 иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газарт захиалгат хянан баталгааны ажил хийгдэж, дүгнэлт баталгаажуулан ажилласан..

3. 2022 онд бэлчээрийн газрын өөрчлөлтийг тодорхойлох 328 цэгт ажил зохион байгуулж тайланг 2022 оны 9 дүгээр 12-ны өдрийн 426 тоот албан бичгээр ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

 

 

2.2

  1. Газар хөдлөлийн бичил мужлалын мэдээллийн сан байгуулагдсантай холбоотой   аймгийн төвд шинээр төлөвлөж буй барилга байгууламжийн зураг төслийг газар хөдлөлийн бичил мужлалын зургийг ашиглан боловсруулах
  2. Одоо ашиглагдаж буй барилга байгууламжид биет үзлэг хийж, паспортжуулах ажлыг зохион байгуулах.
  3. 70 оноос өмнө баригдсан барилга байгууламжууд эхний ээлжид орон сууц болон нийгмийн салбарын  барилгуудын газар хөдлөлт  тэсвэржилтийн судалгааг гаргах

 

2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих 8 төсөл арга хэмжээг нэг маягийн зураг төслийн газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг ашиглан сонголт хийлгэж, шинээр зургийн даалгавар боловсруулахдаа газар хөдлөлтийн баллыг газар хөдлөлтийн бичил мужлалын зураг зааснаар тусгаж өгсөн.

Аймгийн Засаг даргын захирамжаар барилга байгууламжийг паспортжуулах ажлын хэсэг байгуулагдаж судалгааны ажил хийгдэж байна.         

Аймгийн төвийн газар хөдлөлт тэсвэржилтийн шаардлага хангахгүй 8 орон сууцны барилгын нэгийг, 70 оноос өмнө болон аж ахуйн аргаар баригдсан, зориулалтын бус хүүхдийн цэцэрлэг, сургууль, дотор байрны барилгын судалгааг гаргаж тус онд 1 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг буулган, шинээр  ашиглалтанд оруусан.

 

3.1

  1. 2023 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын судалгаа, хэмжилт зураглалыг хийх,

      2. Иргэдийн саналыг авах ажлыг гүйцэтгэн цахим     системд оруулах,

      3.Цахим системд оруулсан төлөвлөлтийн нэгж талбаруудын зургийг үндэслэн боловсруулж, 2023 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтын саналыг аймгийн   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ГЗБГЗЗГ-т  хүргүүлэх

 

2023 онд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын судалгаа, хэмжилт зураглалыг хийж, саналыг Аймгийн ИТХ-ын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор батлуулж ГЗБГЗЗГазарт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 432 дугаар албан тоотоор  хүргүүлж,  Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд төлөвлөгөөг оруулсан.

 

 

3.2

1.   Тухайн жилийн төлөвлөгөөний арга хэмжээг хэмжилт судалгаатайгаар нарийвчлан зураглаж төлөвлөх

2. Цахим системд батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгж талбарыг иргэн, хуулийн этгээдийн өргөдөлтэй холбож шийдвэрлэх;

 

2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний арга хэмжээг хэмжилт судалгаатайгаар нарийвчлан зураглаж газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сум тус бүрээр төсөл үүсгэн “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д иргэдийн саналыг авч боловсруулсан.

Сум бүрийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад бэлэн болсон.

Иргэн, хуулийн этгээдэд шинээр газар олгосон  шийдвэрийг цахим системд орсон газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэгж талбараас холболт хийж байна.

 

3.3

Хилийн цэсийн маргаантай Булган, Толбо  сумдын иргэд, орон нутгийн удирдлагуудыг хилийн цэсийн архивын материал, баримт нотолгоонд тулгуурласан мэдээллээр ханган зөв ойлголтыг бий болгох, зарлиг, тогтоолын алдаа, газар нутгийн нэрийн зөрүү, байр зүйн зургийн масштабаас шалтгаалсан маргааныг ажлын хэсэг байгуулан газар дээр нь хамтран ажиллаж, судалгааг нарийвчлан гаргах ажлыг зохион байгуулах;

Хилийн цэсийн маргаантай байгаа газруудын судалгааг гаргаж ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн. Тус маргаан нь голоор хуваагдсан хилийн цэсийн механик алдаанаас үүдэлтэй.

 

3.4

Хамгаалалтын бүс, зурвас газрын мэдээллийг бүрэн оруулж, мэдээллийн санг тогтмол хөтлөх.

 

Бохир ус дамжуулах хоолойн хамгаалалтын бүс 80 , Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс 211, Усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс 2, Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын зурвас 4, 400мм хүртэл голчтой газар дээр нь ил байрласан дулааны шугамын хамгаалалтын бүс 28, 400мм хүртэл голчтой газар доорх байрласан дулааны шугамын хамгаалалтын бүс 1728, Цэвэр ус дамжуулах хоолой хамгаалалтын бүс 2227, холбооны шугамын хамгаалалтын бүс 1211 нийт 5310 хамгаалалтын бүс, зурвас газрыг 2021-16-083-4388 дугаартай төсөл үүсгэж газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд бүрэн оруулсан.

 

4.1

Газрын удирдлагын нэгдсэн системд ирж буй цахим хүсэлтийг тухай бүр хянан үзээд Газрын кадастрын мэдээллийн санд баталгаажуулан иргэн, хуулийн этгээдэд цаг тухайд нь хариу өгөх

Цахимаар нийтдээ 2172 хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна.

 

4.2

Газрын кадастрын мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлтээр оруулах шаардлагатай нэгж талбарын судалгааг холбогдох стандартын дагуу гаргах ГЗБГЗЗГ –т хүргүүлэх

Нэг мэргэжилтэнд 3 сумаас хариуцуулан өгч, нийт сумдаар явж газрын даамлуудтай дэмжлэг үзүүлж хамтран ажилласан. Энэ хугацаанд нийт 2509 гаруй нэгж талбарыг нөхөн бүрдүүлж кадастрын мэдээллийн санд оруулсан байна. ГЗБГЗЗГ-аас өгсөн чиглэлийн дагуу 2008 оноос өмнө газар өмчлүүлж, эзэмшүүлсэн иргэдийн мэдээлэл болон өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигч нарын мэдээллийг ГКМС-д нөхөж оруулах ажил одоо ч үргэлжлүүлэн хийгдэж байна. Удаашралтай явж байгаа нь:

  • олгосон газрын байршил нь тодорхой бус
  • Тухайн үед газар олгосон шийдвэр нь байхгүй байх
  • тариалангийн газрын хил, заагийг тодорхойлсон зураггүй
  • эзэмшүүлсэн өвөлжөө, хаваржааны газрууд нь УТХГ болон хилийн зурвас газар

 

4.3

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг Газрын биржээр дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулах;

 

2022 оны 12 сарын  10-ны байдлаар Аймгийн хэмжээнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан 160 нэгж талбар дээр газар эзэмшүүлэх эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулхад 56 байршил газарт ялагч тодорч, орон нутгийн төсөвт 370,0 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Одоо 4 байршилд дуудлага худалдаа зарлагдсан байна.

 

4.4

Газрын цахим шилжилттэй холбоотой мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх

Олон нийтэд уг ажлыг хүргэхийн тулд байгууллагын Фейсбүүк хаяг болон бусад мэдээллийн хэрэгслээр  тогтмол сурталчлан таниулсны үр дүнд иргэд Газрын цахим шилжилттэй холбоотой мэдээ, мэдээллийг www.egazar.gov.mn веб сайтаас  өөрсдөө өөрийн мэдээллийг харах, хэвлэж авдаг болсон. Хүнээс хамаардаг байдал багасаж, Киоск машинтай болгосон.

 

4.5

Хаягийн нэгдсэн системд нэгж талбарын орц, гарц болон гудамжны зурган мэдээллийг бүрэн оруулж баталгаажуулах;

 

 “Хаягийн мэдээллийн нэгдсэн систем”-д бий болсон. Системд гудамжны эхлэл, төгсгөлийн цэг, нэгж талбарын орц, гарц болон 841 гудамж, 27612 нэгж талбар, 34231 барилга, байгууламжийн хаягийн мэдээллийг шинэчлэн засварласан.

2022 онд Алтанцөгц сумын төвийн хаягжуулалтын байршуулах ажил орон нутгийн 13 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж байна.

 

4.6

1.  Гудамж, замд нэршил өгөх

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталгаажуулан хаягийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;

 

Нэр, хаяг олгогдоогүй гудамж, замд нэр өгөх ажлыг, ИТХ-ын 2020 оны 12 сарын 18-ны 15 дугаар тогтоолоор баталгаажуулж, гудамж, замыг хаягийн мэдээллийн санд бүртгэж  баталгаажуулсан.

 

4.7

1. Газрын суурь үнэлгээний бүсийн зургийг эцэслэн боловсруулахдаа хил заагийн болон топологийн алдаагүй зураглаж системд оруулах,

2. Газрын зах зээлийн үнийн мэдээг оруулах;

 

Газрын суурь үнэлгээний бүсийн боловсруулсан зураглалын дагуу бүсийн хил зааг, итгэлцүүр төлбөрийн хувь хэмжээг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж 79 дүгээр тогтоолоор батлуулан  Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2022 оны 12 сарын байдлаар газрын цахим биржийн  мэдээллийн санд  2396  үнийн мэдээг цуглуулсан.

 

4.8

Газрын харилцаатай холбоотой үзүүлэх үйлчилгээ бүрт төлбөрийн даалгавар үүсгэж цахимаар төлөх боломжийг бүрдүүлэх;

 

2022 онд Газрын төлбөр, татварын удирдлагын нэгдсэн системээр дамжуулан нийт 12213 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газарт журмын дагуу 278 сая төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалт үүсгэсэн.

 

4.9

Аймгийн хэмжээнд нийт төлбөр ногдуулах боломжтой хүчинтэй гэрээнд газрын төлбөрийг бүрэн ногдуулж, нэхэмжлэх үүсгэх тал дээр анхаарч ажиллах;

 

Газар эзэмшиж, ашиглаж байгаа  12057 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад газрын төлбөрийн ногдуулалт үүсгэж аймгийн татварын хэлтэст цахимаар илгээсэн. Нийт 278 сая төгрөгийн газрын төлбөрийн ногдуулалт үүссэн.

 

4.10

Зөрчилтэй нэгж талбарын зөрчлийг арилган Газрын кадастрын мэдээллийн санд баталгаажуулах

ГЗБГЗЗГ-ын даргын 2022 оны 09-р сарын 12-ны өдрийн 1/1765 дугаар зөвлөмжийн дагуу зөрчилтэй 4174 нэгж талбарыг засварлах ажлыг зохион байгуулж байна.

 

4.11

Газрын биржийн цахим системээр  зохион байгуулагдаж буй дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын оролцогчдод мэргэжил, арга зүйн зөвлөгөөг цаг тухай бүрт нь өгч түргэн шуурхай үйлчлэх;

 

Тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газарт дуудлага худалдааг цахимаар түлхүү зохион байгуулж, оролцогчдод мэргэжил арга зүйн зөвлөмжийг цаг тухай бүрд өгч ажиллаж байна.

 

 

4.12

Газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээг Газрын биржийн цахим системд тогтмол бүртгэж байх.

 

Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn     сайтыг  ашиглан эхний 12 сарын  байдлаар  аймгийн хэмжээнд шинээр газрын зах зээлийн 2396 үнийн мэдээ цуглуулж,  газрын биржийн цахим системд бүртгэсэн .

 

5.1

Барилга, байгууламжийн зураг төсөл хянах зөвшилцөх ажлын хүрээнд “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан" болон Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем"-ийг ашиглан хэрэглээнд нэвтрүүлэх;

 

Шинээр улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах 31 барилгад архитектур төлөвлөлтийн даалгавар, 26 барилгад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл “Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан"-аар дамжуулан олгосон.   

 

 

5.2

Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажилд туслах, мэдээ, мэдээллээр хангаж дэмжлэг үзүүлэн орон нутгийн оролцоог хангаж ажиллах ажлын хэсгийг 1 дүгээр улиралд багтаан шинэчлэн баталгаажуулах;

 

  1. ХАНСХЕТөслийн танилцуулга хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын 2021 оны  6 дугаар сарын 30-ны А/792 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон байгууллагуудын дарга нар болон аймгийн ИТХурал, барилгачдын зөвлөгөөний үеэр нийт барилгын байгууллагын захирал, хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулав.
  2. ХАНСХЕТөслийн танилцуулгыг аймгийн орон нутгийн радио, “Саян ТВ” –ийн нэвтрүүлгээр нийтэд сурталчилж санал авсан.

 

 

5.3

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шаардлагатай сум, суурин газрын судалгааг хийж, ажлын даалгаврын төслийг боловсруулан, санал авч батлуулах, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулах;

 

     2021-2022 оны орон нутгийн төсөвт Алтай,Толбо,Ногооннуур сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хөрөнгийг тусгуулсан ба зураг төсөл боловсруулах зургийн даалгаврыг ГЗБГЗЗГазрын БХБХэлтсээр хянуулан батлуулсан. Гүйцэтгэл 90%-тай байна.

   Цаашид Сагсай, Буянт, Алтанцөгц, Баяннуур,Бугат сумдын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар 2023 оны төсөвт тусгах саналыг аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсэн.

 

5.4

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот, тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг хянан “газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-ээр дамжуулан саналаа өгөх

2023 оны оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд  нийцэж байгаа эсэхийг Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэнтэй  хамт цахим систем ашиглан саналаа өгч хянаж байна.

 

5.5

2023 оны ГЗБ –ын төлөвлөгөөний төслийг сум бүрээр үүсгэж иргэн ААНБ-аас  санал авах зохион байгуулах , сумдын даамлуудыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах,  газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хот, тосгоны хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг хянах

2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем"-д сум бүрээр үүсгэсэн. Сумын газрын даамлуудад Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн тухай сургалтыг 1, 9 дүгээр саруудад танхимаар 2 удаа зохион байгуулж 2022 оны 262 дугаар албан бичгээр чиглэл хүргүүлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлтэй хэрхэн нийцэж байгаа байдалд аймгийн Ерөнхий архитектортай хамтран хяналт хийж байна.

 

5.6

  1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан төсөл арга хэмжээ бүрээр хэрэгжүүлж болох газрын урьдчилсан судалгааг хийх;
  2. Хот, суурин газруудад батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу ногоон байгууламжийн төлөвлөлтөөр хийгдэх ажлуудыг эрэмбэлэх
  3. Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөл боловсруулах /мод, ургамлын тоо, төрөл, эзлэх газрын хэмжээ, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэх үе шат гэх мэт/;

 

1.   Аймгийн төвийн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа 8 орон сууцны барилгыг буулгах шинээр барих байршил, газрын талбай сонгогдож аймгийн Засаг дарга болон ИТХурлаас шийдвэр гарсан. 12 айлын нэг орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжиж эхэлсэн.

2.   Ерөнхий төлөвлөгөө хийгдсэн сумдын төлөвлөгөөнд тусгагдсан ногоон байгууламжийг “Тэрбум мод” хөтөлбөртэй уялдуулан шийдвэрлэх аргачлал зөвлөмжийг сум дундын ойн ангид өгч бодлого ажлын уялдааг хангах ажил хийгдлээ.Эхний ээлжид зам шугам сүлжээний ногоон хамгаалалтын бүсийг болон амралт аяллын бүсийн ногоон байгууламжийг эхлүүлэхээр эрэмбэлэгдэж байна.

3. Аж ахуйн нэгж албан байгууллага бүрд мод тарих талбай, хугацаа, тоо хэмжээг хуваарилан өгч  ажилласан..

 

 

5.7

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хот байгуулалтын баримт бичгийг батлуулах, батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ‘Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем"-д оруулах, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулан холбогдох байгууллагаар батлуулах ажлыг зохион байгуулах.

 

Алтай, Толбо, Ногооннуур сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ‘Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем"-д оруулах ажлыг батлагдсан зургийн даалгаварт тусгагдсаны дагуу зохион байгуулахаар батлуулан ажиллаж байна.

 

6.1

Аймаг, сум, суурин газрын барилга байгууламж, инженерийн байгууламж, шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн мэдээллийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;

 

ГХБХБГ-ын даргаар удирдамжийн дагуу Сагсай, Цэнгэл, Улаанхус, Бугат сумдад ажиллаж тохижилт, ногоон байгууламжийн мэдээллүүдийг бүрдүүлсэн.

Алтай, Буянт, Дэлүүн, Толбо, Баяннуур сумдын болон Цагааннуур тосгоны тохижилт, ногоон байгууламжийн мэдээллийн бүрдүүлэн мэдээллийн санд оруулсан ба даамлууд хэрхэн атрибут мэдээлэл оруулах талаар уулзалт зохион байгуулан танилцуулан эрх олгосон.

 

 

 

6.2

 

Барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой үйл ажиллагааг Хот байгуулалтын кадастрын цахим системд бүрэн хамруулах;

 

2022 оны 12-р сарын байдлаар 26 барилга угсралтын ажилд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Хот байгуулалтын кадастрын цахим системээр олгосон.

 

6.3

 1.  Дулаан, , ус хангамж, ариутгах татуурга, харилцаа холбоо, , тохижилт, ногоон байгууламж хариуцсан хангагч, ашиглалт үйлчилгээг хариуцсан байгууллагуудтай өгөгдөл бүртгэх, мэдээлэл солилцох, хэрэглээнд нэвтрүүлэх

2.     Цахилгаан, авто замын өгөгдлийг бүртгэх

 

Хангагч байгууллагуудтай байнга мэдээлэл солилцож хамтран ажиллаж байна. 

Цахилгаан, авто замын өгөгдлийг бүрдүүлэн ГЗБГЗЗГ-ын мэргэжилтэн /И.Юмжирдулам/-д yumjirdulam.n@gmail.com цахим хаягаар хүргүүлсэн.

 

 

6.4

Хот байгуулалтын кадастрын цахим системийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах.

 

 “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-д болон Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан ёсны фэйж хуудсаар дамжуулан Хот байгуулалтын кадастрын цахим системтэй холбоотой үйл ажиллагааг тухай бүр сурталчлан ажиллаж байна.

Үүний үр дүнд 57 аж ахуй нэгжид цахимаар үйлчилгээ үзүүлсэн.

 

7.1

Газрын харилцааны салбарын түүх, үйл ажиллагааны үнэт өв болон үлдэх архивын баримтын хадгалалт хамгаалалтын стандарт орчныг бүрдүүлэх;

 

Байгууллагын архивын баримтын хадгалалт хамгаалалтын стандарт орчин үеийн тоног төхөөрөмж, шүүгээгээр бүрэн хангагдсан.

 

7.2

Салбарын баримтын хадгалалт хамгаалалт, үйлчилгээ, ашиглалт, нөхөн бүрдүүлэлт цахимжуулалтыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;

 

Архивын баримтын хадгалалт хамгаалалт, зориулалтын шүүгээ болон цахимжуулалтад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан.

 

7.3

Архивын баримтыг цахимжуулах, агентлагаас нэвтрүүлж буй архивын цахим системд холбох, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх;

 

 Жилийн эцсийн байдлаар 55 хадгаламжийн нэгжийг цахимжуулан, байгууллагын цахим  архивын мэдээллийн санд бүрэн холбосон.

 

7.4

1. Нэгж талбарын хувийн хэргийг цахимжуулж, мэдээллийн санд холбогдсон цаасан суурьтай баримтыг сумдаас шилжүүлэн аймгийн архивт төвлөрүүлэн татаж, данс бүртгэл үүсгэх

2.  Архивлан хадгалах, шаардлагатай өрөө, шүүгээ, техник хэрэгслийг шийдвэрлэх;

 

Сумдаас шилжүүлэх нэгж талбарын хувийн хэргийн материалыг байршуулах архивлан хадгалах, шаардлагатай архивын өрөөг бэлтгэж, архивын зориулалтын шүүгээ хийлгэж бэлэн болгосон. Сумдаас нэгж талбарын хувийн хэргийн баримтыг татан авах ажлыг зохион байгуулж байна.

 

7.5

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын архивын хугацаа дууссан баримтыг салбарын төрийн архивт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангах;

 

2021 онд хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хөтлөгдөж дууссан баримтыг хүлээн авч архивлаж, төрийн архивт шилжүүлэх материалуудын жагсаалтыг гаргаж архивт хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг хангагдсан.

 

7.6

Архивын асуудал хариуцсан албан хаагчийг тогтвор суурьшилтай, мэргэшүүлэн ажиллуулах

 

Агентлагаас 2022 оны 03 дугаар сарын 22-нд зохион байгуулсан сургалтад Архив, бичиг хэргийн ажилтныг хамруулсан.

 

8.1

Салбарын үйл ажиллагаа  цахим үйлчилгээний мэдээллийг тухай бүр бэлтгэн, телевиз, радио, олон нийтийн сүлжээгээр  иргэдэд хүргэх,

байгууллагын веб хуудсыг тогтмол шинэчилж байх

 

2022 оны 04 р улирлын байдлаар салбарын үйл ажиллагаа,  цахим үйлчилгээний мэдээллийг тухай бүр бэлтгэн, радио, телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр  иргэдэд сурталчилсан. Үүнд:

 28 удаа ярилцлага өгч, Байгууллагын цахим хуудас https://bayan-olgii.gazar.gov.mn/ болон  фэйсбүүк пэйж хуудсанд 81 мэдээ, мэдээллийг  тус тус байршууслан болно. 

 

9.1

3асгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 388 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах;

 

 Жилийн эцсийн байдлаар санхүүгийн талаар ямар нэгэн зөрчил гараагүй бөгөөд ямар өр авлагагүй.

 

9.2

2021 оны санхүүгийн тайлангийн аудитыг хийлгэх, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг танилцуулах

Зөрчилгүй дүгнэлт авсан зөвлөмж ч гаргаагүй.

 

9.3

2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах;

 

2022 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 310,7 хувь.

 

9.4

Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу тендерүүдийг хуулийн хугацаанд зарлах ажлыг зохион байгуулах

Улсын хөрөнгө оруулалтын бүх төсөл арга хэмжээг хуулийн хугацаанд тендер зарлагдаж гүйцэтгэг шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГХБХБГазар

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР