ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛЫН БИЕЛЭЛТ

2022-12-27

ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛЫН БИЕЛЭЛТ

2022.12.15

Эрх зүйн актын он, сар, дугаар

Зүйл заалтын дугаар,  агуулга

Хэрэгжилтийн явц /үр дүн/

Хэрэгжил-тийн хувь

ГЗБГЗЗГазрын даргын тушаал

2022 он

1

Урамшуулал олгох тухай

2022.01.17

Дугаар А/13

тушаал

2021 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээр А, В үнэлгээ авсан дарга нарт мөнгөн урамшуулал олгох тухай

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/13 дугаар тушаалын дагуу урамшуулал олгосон.

 

 

100%

2

Төрийн албан хаагчийн сургалтын төлөвлөгөө батлах тухай

2022.02.10

Дугаар А/39

тушаал

“Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас зохион байгуулах 2021 оны зөвлөгөөн, сургалтын төлөвлөгөө, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2022 оны төлөвлөгөөг тус тус батлах тухай

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны “Сургалт, хөгжлийн төлөвлөгөө”, “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа”-ны төлөвлөгөөг газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/09 дугаар тушаалаар батлуулсан. Хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн.

 

3

Журам батлах тухай 2022.08.22

Дугаар А/154

тушаал

 

“Архивын цахим системийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралтаар батлах тухай

2022 онд нийт 55 хадгаламжийн нэгжийг цахимжуулан, байгууллагын цахим  архивын мэдээллийн санд бүрэн холбосон.

100%

4

Журам батлах тухай

2022.09.02

Дугаар А/160

тушаал

“Салбарын мэдээлэл технологийг ашиглах дотоод журам”-ыг хавсралтаар шинэчлэн батлах тухай

ГЗБГЗЗГ-аас ирсэн 2022 оны 04-р сарын 29-ний өдрийн 2-01/526 дугаар “Салбарын мэдээллийн, технологийг ашиглах дотоод журам”-ын төсөлд саналыг 2022 оны 07-р сарын 18-ний өдрийн 347 дугаар албан тоотоор хүргүүлсэн.    2022 оны 12 сарын 09 өдрийн  ГЗБГЗЗГ-аас цахимаар зохион байгуулсан сургалтад архив, бичиг хэргийн ажилтан  оролцсон.

 

5

Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай 2022.10.26

Дугаар А/176

тушаал

Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамжийн тухай

ГЗБГЗЗГ-аас 2022.10.31-ний өдрийн 3/2040 тоот удирдамжийн дагуу манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 5 тусгай зөвшөөрөлтэй ХХК-нд хяналт шалгалт хийсэн. Үүнд: “Өлгий гео” ХХК, “Баян Өлгий капитал” ХХК, “Тэргүүн гео сервис” ХХК-нууд 2022 онд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй юм байна. “ЭЛ ЭМ Ланд” ХХК, “Өлгий Ланд” ХХК-ний 2022 онд хийсэн ажлуудын тайланг авсан болно. Хяналт шинжилгээний тайланг 192.168.20.24 дотоод сүлжээний хяналт-шинжилгээ хавтаст оруулан хүргүүлсэн.

Газрын чанар улсын хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Баян өлгий капитал” ХХК-ий үйл ажиллагаанд ГЗБГЗЗГ-ын баталсан удирдамжийн дагуу хяналт шинжилгээ хийж дүнг нь хүргүүлэв.

100%

                              

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР