УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛЫН БИЕЛЭЛТ

2022-12-27

                      УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН  ТУШААЛЫН БИЕЛЭЛТ

2022.12.15

Эрх зүйн актын он, сар, дугаар

Зүйл заалтын дугаар,  агуулга

Хэрэгжилтийн явц /үр дүн/

Хэрэгжилтийн хувь

Улсын их хурал, Засгийн газрын тогтоолууд, Барилга хот байгуулалтын сайдын тушаалуудын биелэлт

2022 он

1

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2021.11.29

Дугаар 249

Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-д дараах агуулга бүхий хэсэг заалт нэмэх тухай

БХБСайдын 2017 оны 12 сарын 08-ны 03 тоот албан даалгаврын дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 11-ний А/10 дугаар захирамжаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдож аймгийн төвийн 8 орон сууцанд үзлэг шалгалт явуулж ажлын хэсгийн дүгнэлт гаргасан.

  Энэхүү дүгнэлтээр эдгээр 8 орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг ЗТБХБСайдын 2011 оны 322 тоот тушаалаар аргачлалын дагуу тогтоож МХГазарт хүргүүлж  дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргаас 2018 оны 05 сарын 08-ны өдрийн А/327 дугаар захирамжаар орон сууцны болон үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглахыг түр хориглож, түдгэлзүүлэн  шийдвэрлэсэн байна.

    БХБСайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “АШХНЗОСББШБҮАЖурам”-ын дагуу аймгийн ИТХурлаас дээрх 8 ш орон сууцыг 4 байршилд буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэх талбайг тус бүрд тогтоож 2018 оны 10 дугаар сарын 10-ны 41 дүгээр тогтоол гаргалаа. Аймгийн Засаг даргаас 2019 оны 4 сарын 22-ны А/281 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан.

    Эдгээр орон сууцуудыг оршин суугчид нь 80-100 хувийн саналаар буулган шинээр барих зөвшөөрөл олгож гарын үсэг зурсан байгаа ба төсөл сонгон шалгаруулахаар ажлын даалгавар боловсруулж бэлэн болгож төслийн зарлалыг аймгийн Засаг даргын Веб хуудсанд 2019 оны 9-р сарын 19-нээс эхлэн байршуулж,  төслийг хэрэгжүүлэх ажлын дараалал, үнэлгээний хорооны үйл ажиллагааны удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2019 оны 4 сарын 22-ны А/281 дүгээр захирамжаар томилогдсон төсөл сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2020 оны 3-р сарын 03-ны  хуралдаанаас  Ашиглалтын шаардлага хангахгүй 103 дугаар байрыг буулган шинээр барих талаар “Цамбагарав констракшн” ХХК-ны ирүүлсэн төслийг үнэлж, Өлгий сумын 103-р байрны 12 айлын орон сууцыг буулган шинээр барих төслийг сонгон шалгаруулж төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай  аймгийн Засаг даргын 2020 оны 04 сарын 06-ны А/236 дугаар  захирамжийг “Цамбагарав констракшн” ХХК-д олгосон.

 Төслөөр шалгарсан “Цамбагарав констракшн” ХХК, хамтран хөрөнгө оруулагч “Цамбагарав өгөөж” ХХК -д шинээр барих орон сууцны байршил, архитектор төлөвлөлтийн даалгавар  өгөгдөж зураг төсөл нь батлагдсан. “Цамбагарав констракшн” ХХК нь оршин суугчтай 3 талын гэрээ байгуулж ажил дуусах шатандаа байна. Цаашид аймгийн төвийн ашиглалтын шаардлага хангахгүй үлдсэн 7 орон сууцыг буулган шинээр барихад тусгай зөвшөөрөл бүхий барилгын компаниудаас төсөл ирүүлэх асуудал нээлттэй байгаа бөгөөд аймгийн Засаг даргаас  эхний ээлжинд дэмжих бодлого

барьж байна.

100%

2

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2021.11.29

Дугаар 252

Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-д дараах агуулга бүхий хэсэг заалт нэмэх тухай

 

Амины орон сууц барих 2 байршилд кувейтийн тусламжаар баригдах амины орон сууцны хороолол, мөн жишиг хорооллын  бүсүүдийг  тогтоож иргэдийг суурьшуулсан. Тухайлбал Кувейт хороололд 35 айл, жишиг хороололд 45 амины орон сууцны зориулттай газар олгогдсон.

100%

3

Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай

2022.03.16

Дугаар 121

Монгол Улсын Засгийн газрын тогтоол

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралт ёсоор батлах

2022 оны Засгийн газрын 121 тогтоолын хагас жилийн биелэлтийг ГЗБХэлтсийн мэргэжилтэн С.Эрдэнэтуяа-д дотоод сүлжээ Spark-аар хүргүүлсэн.12 дугаар сарын 05-ны байдлаар 243 иргэнд 19,3 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлсэн биелэлтийг ГЗБГЗЗГазарт хүргүүлсэн.

100%

4

Барилгын захиалагчийн хяналтын талаар авах зарим арга хэмжээний тухай

2022.04.11

Дугаар 83

Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын зардлаас санхүүжүүлэх зардлын нэр, төрлийг

хавсралтёсоор батлах тухай

Барилга, хот байгуулалтын сайдын 83 дугаар тушаалыг үйл ажиллагаанд мөрдөн ажиллаж байна.

100%

5

Дүрэм шинэчлэн батлах  тухай

2022.10.26

Дугаар 207

Барилга, хот байгуулалтын сайдын тушаал

“Барилгын материалын туршилт, шинжилгээ, судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн батлах тухай

Барилга, хот байгуулалтын Сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/193 тоот тушаалаар батлагдсан “Барилгын материалын туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм” БХБСайдын 2022 оны 217 тушаалаар хүчингүй болсон.

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.11 дэх заалт, Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 217 тоот тушаалаар батлагдсан “Барилгын материалын туршилт, шинжилгээ судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм”-ийг  аймгийн барилгын материалын лабораторид хэрэгжүүлэн холбогдох арга хэмжээг авч мөрдлөг болгон  ажиллаж байна. Тайланг БХБЯаманд 2022 оны 06 дугаар сарын 15-ны 292 , 2022 оны 12 дугаар сарын 05-ны 574  хүргүүлсэн.

 

                       

 

                                       БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР