Бүрдүүлэх материал
2022-01-03
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд:
- иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- эзэмших, ашиглах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг;
- хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагын тодорхойлолт /гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тохиолдолд/
Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд:
- газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
- газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/;
- кадастрын зураг /эх хувиар/;
- газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/;
- газрын төлбөр төлсөн тухай баримт;
- талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг гэрээнд тусгасан байна/;
- хэрэв хамтран эзэмшигчид байгаа бол тэдгээрийн иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
хэрэв эзэмшиж буй газраа бусдад хэсэгчлэн шилжүүлж байгаа бол кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээг тавьсан тойм зураг.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд:
- газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
- талуудын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- газрын төлбөр төлсөн тухай баримт;
- хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах, газар ашиглалтын зориулалтад өөрчлөлт оруулах тохиолдолд:
- иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/;
- газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/;
- кадастрын зураг /эх хувиар/;
- газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/;
- газрын төлбөр төлсөн тухай баримт;
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нөхөн олгох тохиолдолд:
- иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар;
- газрын төлбөр төлсөн тухай баримт;
- үрэгдүүлсэнийг нотлох баримт;
- эрхийн гэрчилгээний үнэ төлсөн баримт.
Санал асуулга