“БАЯН-ӨЛГИЙ БАРИЛГА-2023” барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 04 сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
“БАЯН-ӨЛГИЙ БАРИЛГА-2023” барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 04 сарын 05-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нээж үг хэлж, 2022 оны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг танилцууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавал, “Барилгын салбарт тулгамдаж буй асуудал, аймгаас баримтлах бодлого”-ын талаар мэдээлэл хийлээ.
Уг зөвлөгөөнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын БХБХэлтэс, Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХэлтэс, ЗДТГ-ын Архивын тасаг, аймгийн ОНӨГазар, ЦШСГазар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Аймгийн Барилгачдын холбоо, НААҮ-ний “Суат” ХХК, “Эрчим БӨ” ХК, Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилга, угсралтын компаниудын төлөөлөл оролцлоо.
Зөвлөгөөнөөс холбогдох байгууллагад хандсан зөвлөмж гарлаа. Зөвлөгөөн 14:00 цагт урьдаа тавьсан зорилтоо биелүүлж амжилттай өндөрлөө.
АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР