ХАБЭА-ийн сургалт зохион байгууллаа.

2023-04-20

 “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сарын аяны хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 20-нд Өлгий сумын 12–р багт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Көшелик” ХХК гүйцэтгэж байгаа “640 суудалтай сургуулийн барилгын” талбай дээр Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль болон бусад холбогдох эрх зүйн акт, стандартад тусгагдсан ажил олгогчийн үүрэг хариуцлагын талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад “ Агайын” ХХК, “Көшелик” ХХК , “Турлиахт” ХХК, "Нуредил" ХХК-ийн 40 гаруй инженер техник ажилчид, ХАБЭА-ийн инженерүүд хамрагдсан.

Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тухайн жилийн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнүүдийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж, гэрээний хугацаанд барилгыг чанартай гүйцэтгэхийг оролцогчдод уриаллаа.

 

ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР