Өлгий сумын Хутты мекен хотхоны 120 ортой цэцэрлэгийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.

2023-07-06

 

 

 

 

  •  Захиалагч: БШУЯам
  •  Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
  • Гүйцэтгэгч: “Көшелик”ХХК
  • Зохиогч: “Аркон” ХХК
  • Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2020-2024
  • БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий  сум, Хутты мекен хотхон 
  • ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 2,393,8 сая төгрөг
  • ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ 46.0м х 18.0м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 1 давхар.
  • Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын  20-ний өдрийн байдлаар, салхивч, дээврийн хар цаас, сантехник зэрэг ажлуудыг хийгдэж байна.
  • Ажлын нийт гүйцэтгэлийн 68%-тай явагдаж байна.

Өгсөн үүрэг даалгавар:
1. ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах, 
2. Барилгын мэдээллийн самбар болон хяналтын камер байрлуулах,
3. Барилгад хэрэглэгдэж буй материалууд нь тусгай зөвшөөрөл болон тохирлын гэрчилгээтэй байх,  
4. Разетка унтраалгын шавруудыг авах. Хананы цахилгааны утасны хамгаалалтын хоолой хийгдээгүй хэсгүүдэд нөхөж хийх, 
5. Гадна шавардлага цууралт үүссэн шаардлага хангасан тоосгоор өрж шавардлага хийх, 
6. Дотор хамар хананы өрлөгийн ялуунд арматур тавьсныг авхуулж цутгамал ялуу хийлгэх, 
7. Дээврийн ажлын хар цаасны ам даралт хийгдээгүй байна,
8. Гадна дулаан, цэвэр усны шугамын сувгийг ажлыг зөвшөөрөлгүйгээр зураг төслөөс өөрчилж хийсэн байна.

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР