Улаанхус сумын 150 ортой цэцэрлэгийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.
2023-07-10

- Захиалагч: БШУЯам
- Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
- Гүйцэтгэгч: “Буянтын боргио”ХХК
- Зохиогч: “Жаргалант хийц”ХХК
- Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2022-2024
- БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Улаанхус сум, 7 баг
- ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 2,824,7 сая төгрөг
- ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ 22.5м х 27.0м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 2 давхар.
- Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар 1-р давхрын арматурчлалын ажил хийгдэж байна.
- Ажлын нийт гүйцэтгэлийн 21%-тай явагдаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
1. ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах,
2. Барилгын мэдээллийн самбар болон хяналтын камер байрлуулах,
3. Барилгад хэрэглэгдэж буй материалууд нь тусгай зөвшөөрөл болон тохирлын гэрчилгээтэй байх,
4. Дамнуруунуудыг хэв хашмалд голлуулж тавих,
5. Шатны арматурчлалыг зөрүүлж янзлах,
6. Доод үеийн арматурын хэмжээ зургийн дагуу хийх.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга