Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт баригдаж буй 100 ортой Цэцэрлэгийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.
2023-07-07

- Захиалагч: БШУЯам
- Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
- Гүйцэтгэгч: “Нур-Едил” ХХК
- Зохиогч: ““Премиум проект” ХХК
- Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: сунгалт гэрээ 2022.05.13-2023.08.25
- БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5-р баг
- ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 2,249,5 сая төгрөг
- ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ 24м х 15м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 2 давхартай.
- Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дотор засал, халаалт, агаар сэлгэлт, гадна аваарын шатны ажлууд явагдаж байна.
Ажлын нийт гүйцэтгэлийн 70%-тай явагдаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
1. ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах,
2. Талбайн зохион байгуулалтыг сайжруулах,
3. Барилгын мэдээллийн самбар зураг болон хяналтын камер байрлуулах,
4. Сантехникийн паар зургийн дагуу цэцэрлэгийн барилгад гүлгэр паар хийгдээгүй, ирмэгтэй паар хийсэн зохиогчийн зөвшөөрөл авч пааранд хамгаалалтын хэсэг хийх,
5. Цахилгааны хамгаалалтын хоолойнууд нь задарсныг сольж янзлах,
6. Төлөвлөгөөт хугацаанд барилгын ажлыг чанартай гүйцэтгэн барилга байгууламжийг ашиглалтад өгөх,
7. Цахилгааны унтраалгын утсыг зургийн дагуу 3 фазтай утас болгох,
8. Шатны цутгалтыг зургийн дагуу хийх.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
Санал асуулга