Өлгий сумын 5-р багт 250 ортой Цэцэрлэгийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.

- Захиалагч: БШУЯам
- Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
- Гүйцэтгэгч: “Мурап”ХХК
- Зохиогч: “АЕСН“ ХХК
- Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2019-2023
- БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 5-р баг
- ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 3,309,6 сая төгрөг
- ХҮЧИН ЧАДАЛ: Тус барилга нь тэнхлэгээрээ 36.0х27.0 м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 2 давхар.
Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн байдлаар
цахилгаан,холбоо дохиолол, дотор засал, халаалт, агаар сэлгэлтийн ажлууд
явагдаж байна.
Барилга угсралтын ажлыг 65%-тай гүйцэтгэж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
1. ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах,
2. Барилгад хэрэглэгдэж буй материалууд нь тусгай зөвшөөрлийн хуудас болон тохирлын гэрчилгээтэй байх,
3. Барилгын талбайд хяналтын камер байрлуулах,
4. Хананы цахилгааны утаснуудад хамгаалалтын хоолой хийгдээгүй,
5. Тог авч байгаа 380вольт өндөр хүчдэлийн самбарт хамгаалалт хийх
6. Цахилгааны разетка болон унтраалгыг доошоо хүүхдийн гар хүрэхээр байрлуулсныг цэцэрлэгийн барилгын норм дүрэмд заасны дагуу засаж залруулах,
7. Аваарын хаалгыг дотогшоо онгойлгодог болгож хийсэн байна түүнийг авч гадагшаа онгойлгодог болгох.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР