Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4-р багт баригдаж буй 100 ортой Цэцэрлэгийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.

2023-07-07

 

  • Захиалагч: БШУЯам
  • Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
  •  Гүйцэтгэгч: “Нур-Едил” ХХК
  • Зохиогч: ““ТГТ” ХХК
  • Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: сунгалт гэрээ 2021.08.13-2024.12.30
  • БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий  сум, 4-р баг 
  • ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 2,413,7 сая төгрөг
  • ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ 24.0м х 15.8м хэмжээтэй, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 2 давхартай.

Ажлын явц: Барилгын ажил түр зогссон байгаа

  • Ажлын нийт гүйцэтгэлийн 71%-тай явагдаж байна.

Өгсөн үүрэг даалгавар:
1. Талбайн зохион байгуулалтыг сайжруулах,
2. Барилгын мэдээллийн самбар зураг болон хяналтын камер байрлуулах,
3. Сантехникийн паар зургийн дагуу цэцэрлэгийн барилгад гүлгэр паар хийгдээгүй, ирмэгтэй паар хийсэн зохиогчийн зөвшөөрөл авч пааранд
хамгаалалтын хэсэг хийх,
4. Сууринд өөрчлөлт орсноос болж хамар хананд цууралт үүссэн анкер өгч дахин гүйцэтгэх,
5. Гадна довжооны цууралт үүссэн хэсгүүдийг янзлах.  

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР 

Санал асуулга

Иргэн та дараах хуулийн төслүүдэд саналаа өгнө үү!

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР