Өлгий сумын Хутты мекен хотхоны 640 сурагчийн сургуулийн барилгад угсралтын ажилд захиалагчийн хяналтыг гүйцэтгэлээ.

- Захиалагч: БШУЯам
- Захиалагчийн техник хяналт: ГХБХБГазар
- Гүйцэтгэгч: “Көшелик”ХХК
- Зохиогч: “Би И Эс Ай Жи Эн” ХХК
- Гэрээний эхлэх ба дуусах хугацаа: 2019.08.21-2023.12.31
- БАЙРШИЛ: Баян-Өлгий аймаг, Өлгий сум, Хутты мекен хотхон 8-р баг
- ТӨСӨВТ ӨРТӨГ: Улсын төсвийн 4,931,6 сая төгрөг
- ХҮЧИН ЧАДАЛ: Барилга нь тэнхлэгээрээ
А блок нь тэнхлэгээрээ 39.4м х 15.0м,
Б блок нь тэнхлэгээрээ 21.4м х 15.0м,
В блок нь тэнхлэгээрээ 40.6м х 15.0м,
Г блок нь тэнхлэгээрээ 32.55м х 15.0м хэмжээтэй 4 блок, ±0.00 түвшнээс доош зоорьгүй, ±0.00 түвшнээс дээш 3 давхар.
- Ажлын явц: 2023 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар дотор засал, салхивчны системийн ажлуудыг хийгдэж байна.
Ажлын нийт гүйцэтгэлийн 63%-тай явагдаж байна.
Өгсөн үүрэг даалгавар:
1. ХАБЭА дүрмийг мөрдөж ажиллах,
2. Барилгын мэдээллийн самбар болон хяналтын камер байрлуулах
3. Барилгад хэрэглэгдэж буй материалууд нь тусгай зөвшөөрөл болон тохирлын гэрчилгээтэй байх,
4. Цахилгааны утсыг дамнуруугаар явуулж эвдрэл гэмтэл гаргасныг цахилгааны утсыг авч ан цавыг бетоны SIKA цавуугаар нөхөж хийх,
5. Гадна дулаан, цэвэр усны шугамын сувгийг ажлыг зөвшөөрөлгүйгээр зураг төслөөс өөрчилж хийсэн байна,
6. Цууралт үүссэн хамар хананд анкер өгч дахин гүйцэтгэх,
7. Разетка унтраалгын шавруудыг авах,
8. Цахилгааны хамгаалалтын хоолойнууд нь задарсныг сольж янзлах.
БАЯН-ӨЛГИЙ АМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР